Хайх

Dior, pre-fall 2021 эрэгтэй цуглуулга

Dior, pre-fall 2021 эрэгтэй цуглуулга

BURO. тойм

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү шинэ цуглуулгыг дизайнер Ким Жонс зураач Кенни Шарфын хамт бүтээжээ. Кенни Шарф нь 1980-аад онууд дахь Нью-Йоркийн урлагийн ертөнцийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд уран зураг, баримал болон стрит-арт зэргийг хослуулан уран бүтээлээ туурвидаг нэгэн. Бүтээлүүдээ тэрээр поп-сюрреализм гэх нэршлээр тодорхойлдог ба үүнийхээ хүрээнд sci-fi орчинд буй хүүхэлдэйн баатруудыг дүрслэх нь элбэг билээ. Зураачийн энэхүү гоо зүй нь Dior-ийн шинэ цуглуулгын үндсэн сэдэв болсон бөгөөд өвөрмөц хатгамалтай свитер, өнгөлөг хээтэй сорочка, уран зургаар амилсан пальто, брэндийн лого бүхий кет болон шаахай, Saddle гар цүнх, берет малгай зэргээс бүрджээ. Цуглуулгад мөн хамба хилэн материалтай хослолууд, бэлхүүс тодотгосон детальтай пиджакууд багтсан байна. Dior энэхүү цуглуулгаа виртуал байдлаар танилцуулсан бөгөөд ингэхдээ найруулагч, зураач Томас Ванцын туслалцааг аван сансар огторгуйн фон бүтээсэн байлаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх