Хайх

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна

Text: Б.Энххүслэн


Урин дулаан хаврын улирал ирж байгаатай зэрэгцэн нэгэн хэвийн бараан хувцсаа далд хийх цаг ирлээ. Та шинэ улирлын бэлтгэлээ хангахаар нимгэн, хөнгөн, мөн өнгөлөг хувцаснуудаар өөрийн шүүгээндээ бүл нэмэхээр төлөвлөж байна уу? Тэгвэл бид Говь брэндийн хавар-зун 2023 цуглуулгыг анхааралдаа авахыг зөвлөе. Өөдрөг сэтгэлгээ, цог золбоо, баяр хөөр мэдрүүлэх “Mexicana” нэртэй энэхүү цуглуулгад өнгө алагласан өдөр тутмын загварууд багтжээ.


"MEXICANA" ЦУГЛУУЛГЫН ОНЦЛОГ


Баяр хөөр мэдрүүлэх өнгөнүүд

Олон төрлийн өнгө будаг, хээ угалз хосолсон максималист хэв маяг загварын салбарт давамгайлж эхэлсэн. Яг л 1960-аад онд галзуу глэм рок стиль хүч түрэн ирж залуус гадаад төрхдөө огцом өөрчлөлт хийсэнтэй адил энэ цаг үед бид максималист урсгалаар амьсгалж байна. Үүнтэй холбоотойгоор гүн өнгөнүүдийг хоршуулан өмсдөг допамин ялгаруулах хувцаслалт хүчээ авч, загварын тайз, хотын гудамжнууд тод хувцасласан хүмүүсээр дүүрээд байгаа юм. Говь брэнд ч мөн адил тус загварын давлагаанд нэгдэж цагаан, шаргал, бор гэсэн ноолуурын уламжлалт өнгө аясыг эвджээ.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 1)
Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 2)

Чухал деталь - цэцгэн хээ

Цэцгэн хээ, цэцгэн чимэглэл, цэцгэн чокер... Загварын салбарт нутагшсан хамгийн эртний хээнүүдийн нэг болох цэцгийн дүрс нь энэ жилийн голлох деталиар тодорсон билээ. Говь брэндийн хувьд “Mexicana” цуглуулгадаа тус хээг түлхүү оруулж эмэгтэйлэг бөгөөд урин дулаан уур амьсгал нэмсэн байна.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 3)

Чөлөөт бөгөөд сонгодог

Ноолуур нь хөвөн зөөлөн, тав тухтай, агаар солилцдог шинж чанараараа үнэлэгддэг. Үүнээс гадна тус материалаар хийсэн хувцас геометрийн дүрс бүхий хурц хэлбэргүй, харин дийлэнхдээ биеийн галбирт маш таатай суух шулуун силуэттэй байдаг. Тийм ч учраас ноолууран эдлэлийг сонгодог, тансаг зэрэглэлийн, хэзээ ч хуучрахгүй хэмээн нэрийддэг билээ. Говийн урласан шинэ загварууд эрч хүч мэдрүүлэм хурц өнгөтэй хэр нь сонгодог хэлбэрээ ч мөн хадгалжээ.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 4)
Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 5)
Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 6)
Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 7)

ТОД ӨНГИЙН ХУВЦСЫГ ХЭРХЭН ЗАГВАРЧЛАХ ВЭ?


Лайм ногоон + Цэнхэр

Гүн цэнхэр өнгийн шулуун силуэттэй богино өмд болон кардиганы хослолыг лайм ногоон топтой загварчилсан нь тэр бүр байдаггүй шинэлэг хоршил болжээ. Ингэхдээ жижиг деталиуд болох топ болон аксесуарыг лайм ногоон, шар өнгөтэй байхаар шийдсэн нь төрхийг илүү тэнцвэртэй харагдуулж байгаа юм.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 8)

Ягаан туяатай улаан + Хар

1980-аад оны шик, 1990 оны гранж төрхийг улаан, хар өнгийн хоршилгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл уг хоршил нь 2023 оны хавар-зун улиралд эргэн ирээд байгааг Gobi брэнд улаан өнгийн цацаглуулж хуньсан зах, сул эсгүүртэй цамц, тейлор хийцтэй хантааз болон трапец өмдөөр илэрхийлсэн байна.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 9)

Шар + Саарал

Pantone өнгөний институтийн тайлбарласнаар шар бол итгэл найдвар, баяр баясгаланг илэрхийлдэг бол саарал нь амар амгалан, тогтвортой байдлыг төлөөлж, харин эдгээр нь хамтдаа эрч хүч мэдрүүлдэг байна. Тэгвэл “Mexicana” цуглуулгад гурвалжин энгэртэй, босоо судал бүхий хормойтой, шар саарал даашинз багтжээ. Энэхүү даашинз нь миди урттай тул төрөл бүрийн гутал, хүрэм гэхчлэн таны хүссэн хувцастай зохицох болно.

Тод өнгийн хувцсыг хэрхэн загварчлах вэ?: Говь брэнд харуулж байна (фото 10)


GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх