Хайх

Hermès, хавар-зун 2022: Birkin цүнхнээс гадна ямар загварууд тренд болох вэ?

Hermès, хавар-зун 2022: Birkin цүнхнээс гадна ямар загварууд тренд болох вэ?

Text: Buro.Mongolia


Францын Hermès ордны бүтээлч захирал Надеж Ване-Цыбульски хэв маягаа хадгалан классик бөгөөд минималист загваруудыг урлажээ. Тэрээр шинэ цүнхний загвараа толилуулаад зогсохгүй арьсан даашинз, топ, шоорт болон бусад загваруудыг урлаж цуглуулгын гол материалаар тодруулсан байлаа. Дизайнер цуглуулгыг бүтээхдээ баримталсан зарчмынхаа талаар «Миний хувьд хувцасны хамгийн чухал шинж чанар нь тав тух юм. Гэсэн ч тав тухыг эрхэмлэлээ гээд загварлаг байдлаа алдаж болохгүй. Тэнцвэрийг нь олох хэрэгтэй» хэмээн хэлсэн юм.

Тав тух болон загварлаг байдлын тэнцвэрийг эрэлхийлсэн түүний цуглуулгад ямар ч төрлийн биед төгс суух резинэн бүсэлхийтэй юбка, мөргүй, атлетик загварын топ болон хөдөлгөөнд саад учруулахааргүй олон давхар хуниастай өмднүүд багтжээ. Түүнчлэн 2020 оноос хойш ялангуяа өсвөр настнуудын дунд өндөр эрэлттэй байгаа кроп топ, өргөн өмдний хослолыг Hèrmes ордон илүү чамин, боловсронгуй байдлаар гаргасан харагдлаа.

Дизайнер Ване-Цыбульски төрхүүдийг зузаан ултай гутал болон It bag Birkin-тэй өрсөлдөхүйц шинэ загварын цүнхээр чимжээ. Энэхүү цүнх нь металл бариултай, винтэж цилиндрэн загвартай, эсвэл дөрвөлжин хэлбэртэй гэсэн хоёр төрлөөр гарсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх