Хайх

Hermès брэнд орчин үеийн ажилчдын өмсгөл ямар байхыг харууллаа

Hermès брэнд орчин үеийн ажилчдын өмсгөл ямар байхыг харууллаа

Хавар-зун 2020

Text: Buro.Mongolia


Дизайнер Надеж Ване-Цыбульски Hermès брэндэд зориулсан хавар-зун 2020 улирлын шинэ цуглуулгаа танилцууллаа. Цуглуулга бүхэлдээ ажилчдын өмсгөлийн стилиэр хийгдсэн бөгөөд ашиглагдсан гол материал нь савхи байсан юм. Тайзнаа олон тооны халаас болон металлик деталиар чимэглэгдсэн сүрлэг хийцтэй савхин пальто, хүрэм ба даашинзуудын зэрэгцээ цэргийн хуяг мэт загвартай топ, өндөр суудалтай брюк өмднүүд гарлаа.

Цуглуулгад мөн сүлжмэл материалтай боди, сарафан, хормогч загварын топоос гадна илүү дэгжин хэв маягтай намирсан даашинз, бэлхүүс тодотгосон хослолууд багтсан харагдлаа. Харин аксесуарын хувьд дизайнер чемодан хэлбэрийн гар цүнх, нэвт гэрэлтэх богцон гар цүнх, шуудай мэт спорт цүнхнүүдийг онцолсон юм. Надеж Ване-Цыбульски түүнчлэн зарим төрхүүдийг металлик бугуйвч, цагирган ээмэг, хүзүүний гинж зэргээр баяжуулан ирэх улиралд минимал хийцтэй гоёл чимэглэл давамгайлахыг тодотголоо.

цааш үзэх