Хайх

Хүлээлтийг давуулан биелүүлсэн Jacquemus брэндийн намар-өвөл 21/22 цуглуулга

Хүлээлтийг давуулан биелүүлсэн Jacquemus брэндийн намар-өвөл 21/22 цуглуулга

Text: Buro.Mongolia


Jacquemus намар-өвөл 2022 цуглуулгын загварын шоундаа зориулж тод, пастель өнгийн тайз засалттай минимал атлаа анхаарал татахуйц орчныг бүрдүүлжээ. "La Montagne" буюу "Уул" хэмээн нэрлэсэн уг цуглуулгад oversize загварууд, хослол, куртка болон бомбер зонхилсон харагдлаа. Мөн мэдээж хаанаас нь ч харсан Симоны бүтээл гэж танигдахаар унтлагын загвартай даашинз, богино цамц болон бра загварын топууд багтжээ. Өнгөний хувьд ягаан өнгө ялт ч үгүй давамгайлхын сацуу хар болон байгалийн өнгөнүүд орсон бөгөөд дийлэнхдээ нэг өнгөөр дагнасан монохром төрхүүдийг бүрдүүлсэн байлаа.

Харин эрэгтэй цуглуулгад бермуда шоорт, том цүнх болон алганы чинээ Le Chiquito цүнх багтсан байна. Симон Порт Жакмюс өөрийн загварууддаа хайчилбар болон цоолборуудыг загварууддаа нэвтрүүлэх дуртай бөгөөд энгийн бариу брюкэн өмдийг оноотой болгож, энгийн хантаазны ар хэсэгт хайчилбар хийсэн байлаа. Түүнчлэн дизайнер үслэг эдлэлээр чимсэн шинэ өнгийн Le Chiquito цүнх, саравчтай малгай, нэхсэн balaclava малгай болон "чихэрлэг" өнгийн хүрээтэй нарны шилнүүдийг танилцууллаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх