Хайх

MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга

MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга

Хэрэглээг урт байлгах үүднээс чанарыг эрхэмлэн бүтээжээ

Text: Д.Марал


Зураг: March Nine Media

Энэ жил анхныхаа цуглуулгыг танилцуулсан NOÉMI брэнд нь ноос, ноолууран материалтай хувцас, арьсан эдлэл болон гоёл чимэглэл урладаг билээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч, арт директор, дизайнер Э.Номинчулуун хэзээд ч эрэлттэй байх, үнэ цэнэтэй хувцас бүтээх чин хүслийнхээ дагуу шинэ цуглуулгадаа ч мөн моданаас гарахааргүй классик загваруудыг оруулжээ. Бэлхүүс тодотгож өгсөн кроп топ, хоолойтой урт свитер, энгийн загвартай цамц, шулуун эсгүүртэй өмд, ханцуйгүй урт цамц, сүлжмэл зузаан цамц, сул стилийн хүрэм, босоо хоолойтой, мөн урт ханцуутай зузаан цамц, хоёр хажуу талдаа оноотой даашинз мэт свитер зэрэг хүн бүрийн хувцасны шүүгээнд байх ёстой үндсэн бөгөөд чанартай загварууд дэлгэгдсэн юм. Өнгөний хувьд бүүдгэр бор, зөөлөн ягаан, хар, саарал, улаан, цагаан, beige гэх өнгөнүүд давамгайлж загварууд бүгд хоорондоо сайхан зохицож байлаа. 

Түүнчлэн Э.Номинчулуун тайзнаа гарах төрх бүрээ сонирхолтой байдлаар загварчилснаар стайлингийн ач холбогдлыг харууллаа. Тухайлбал, тэрээр загваруудыг тохой давсан урт хар бээлий, өвдөг хүрсэн урт түрийтэй гутал, этгээд нарны шил, бэлхүүс тодотгосон тэлээ, энэ жилийн тренд болоод буй мини цүнх, beanie малгай, брэндийн логотой панама малгай зэргээр гоёж илүү амьд болгож өгчээ.

MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 1)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 2)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 3)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 4)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 5)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 6)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 7)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 8)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 9)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 10)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 11)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 12)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 13)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 14)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 15)
MPDU Fashion Week: NOÉMI брэндийн хэзээ ч моданаас гарахгүй цуглуулга (фото 16)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх