Хайх

Анхаарал татаж буй шинэ брэнд - NOÉMI

Анхаарал татаж буй шинэ брэнд - NOÉMI

Text: Б.Энххүслэн


Үүсгэн байгуулагдаад жил хүрээгүй ч Монголын загварын салбарт шинэ өнгө төрхийг түгээж эхэлсэн NOÉMI брэндийг BURO. энэ удаа онцолж байна. Франц хэлнээс орчуулбаас “Бишрэм чанар” гэх утгатай NOÉMI-гийн үүсгэн байгуулагч, арт директор Э.Номинчулуун буюу Нона нь “Хүмүүс худалдан авалт хийх бүртээ ардаа ямар үр дагавартай байдгийг анзаараасай гэж хүсдэг. Хувцас авсан даруйдаа сонирхол нь буураад хаядаг битгий байгаасай. Үнэ цэнэтэй, үргэлж дэргэд чинь байх хувцсыг аваасай гэсэн санааг өвөртлөн брэндээ үүсгэн байгуулсан ба удаан судалж, өөрөө дуртай гэдэгтээ үндэслэн ноос, ноолууран материалаар дагнан хувцаснуудаа урлаж байна” хэмээн брэндээ эхлүүлэх болсон шалтгаанаасаа дурдсан юм. Энэхүү брэнд нь хэрэглээг урт байлгах үүднээс чанарыг эрхэмлэн ажилладаг бөгөөд загваруудаа цөөн тоогоор гаргадгаараа онцлог билээ.

Анхаарал татаж буй шинэ брэнд - NOÉMI (фото 1)

Түүнчлэн NOÉMI нь “Timeless” нэрэн дор анхныхаа намар-өвөл цуглуулгыг гаргаж, контемпорари арт, загвар хоёр хосолсон үзэсгэлэнгээр дамжуулан танилцуулсан билээ. Энэхүү үзэсгэлэн нь байгалийн эгэл боловч энгүй өнгө төрхийг харуулахад оршиж байгаа юм. Мөн NOÉMI-ийн хэрэглэгчид хувцсыг нь олон арван жил өмсөж, охиндоо, хүүдээ, ач, зээ нартаа өвлүүлэхээр чанартай байгаасай гэсэн утга санааг давхар шингээжээ. “Хувцасны шүүгээгээ онгойлгох мөчид шууд нүдэнд тусаж, гараа сунгадаг, эргэлзэх зүйлгүй шүүрч аваад өмсчихдөг хувцас хийхийг зорьсон” хэмээн Нона онцлон хэллээ. 

“Timeless” цуглуулгад байгалийн өнгөнүүд давамгайлсан классик загварууд багтсан байна. Олон аргаар загварчилж, юутай ч зохицуулж болох цамц, кардиган, пиджак болон хантаазнууд нь дизайны хувьд загварлаг төдийгүй тав тух мэдрүүлсэн, биед эвтэйхэн байхаар хийгджээ.

Анхаарал татаж буй шинэ брэнд - NOÉMI (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх