Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Rodarte, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Rodarte, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7 загварын долоо хоногийн гол үйл явдлуудыг уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаа Rodarte, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг сонирхуулья

Rodarte брэндийн үүсгэн байгуулагчид болох Кэйт ба Лора Малливи нарыг Америкийн хамгийн амжилттай дизайнерууд гэж нэрлэдэг. Дизайнер эгч дүүс найман жилийн өмнө загварын салбарын хамгийн нэр хүндтэй The Swiss Textile Award шагналыг хүртсэн. Энэхүү шагналыг өмнө нь хэзээ ч эмэгтэй дизайнер, тэр тусмаа Америк хүн огт авч байгаагүй юм. Харин 2010 онд Rodarte Americans of the Arts ашгийн бус байгууллагын "Үндэсний урлагийн шагнал" хүртсэн хамгийн анхны загварын ордон болсон.

Rodarte-гийн хувцасыг Мишель Обама, Кирстен Данст, Дита фон Тиз, Эль Фаннинг, Натали Портман зэрэг дэлхийн хэмжээний одууд өмсдөг. Портманы урилгаар Малливигийн эгч дүүс Даррен Арронофскигийн "Black Swan" кинонд зориулж 40 костюм урлаж байжээ.

Rodarte брэндийн хувцасыг гар аргаар, кутюр техникээр урладаг. Мөн нэг хувцсыг хийхэд 100 цагийн нарийн ажил шаардагддаг байна. Дизайнерууд загварын шоуны зохион байгуулалтандаа ч маш их анхаарал хандуулдаг юм. Тэдний хийсэн шоу бүр маш гайхамшигтай болдог. Rodarte-гийн үлгэрийн мэт тайзны заслыг алдарт Bureau Betak дизайн студи бүтээдэг байна. Энэ жил хавар-зуны цуглуулгын загварын шоунд зориулж Нью-Йоркийн Center 548 студийг өдрийн гэрэл ба наран цэцгүүдээр чимэглэжээ.

Нью-Йоркийн загварын долоо хоног: Rodarte, хавар-зун 2017 (фото 1)

"Энд наран цэцэг зүгээр ч нэг гарч ирээгүй. The Spirit of the Beehive гэдэг 1970-аад оны Испани киног үзсэний дараа энэ санаа төрсөн юм" гэж Кейт ярьжээ. "The Spirit of the Beehive" нь Испаний кино урлагийн шилдэг бүтээлд тооцогддог. Дизайнерууд цуглуулгадаа залуу нас ба адал явдлын мөн чанарыг шингээхийг хичээжээ. Зөгийн үүрийг санагдуулам торон нэхээс бүхий романтик даашинзууд, алтлаг, пастель өнгөнүүд, цэцгэн хээ болон загвар өмсөгчдийн үсийг чимэх зөгий ба цэцгүүд гээд бүх зүйлс дээр "The Spirit of the Beehive" киноны уур амьсгал мэдрэгдэж байлаа.

Эгч дүүс Испани киноноос гадна, Америкийн рок дуучин Женис Жоплины стилиэс санаа авчээ. Жишээ нь хадаастай бүс, газар шүргэсэн урттай хар даашинз, өндөр судалтай өмд, олон сүлбээрэн зүүгээр чимэглэсэн хонины нэхий куртка зэргийг цуглуулгаас харж болно. Коллекцийн рок хэв маягийг хөнгөмсөг цацаг ба хуниасуудаар тэнцвэржүүлж өгсөн байна.

Rodarte брэнд залуу, гэнэн томоогүй бус харин илүү бараан готик хэв маягтай гэдэг нь энэ цуглуулгаар дахин нэг удаа батлагдлаа.

 

цааш үзэх