Хайх

Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга

Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга

Text: Buro.Mongolia


Энэ сарын 5-ны өдөр бүтээлч захирал Даниел Розберригийн удирдлага дор Schiaparelli брэнд “Matador Couture” хэмээх кутюр цуглуулгаа танилцууллаа. Даниел Розбери Schiaparelli загварын ордонд ажиллаад удаагүй байгаа бөгөөд цар тахал дэгдэхийн өмнөхөн анхныхаа кутюр цуглуулгаа гаргаж байсан юм. Хэдий тухайн үед загвар болон бусад салбаруудад цөвүүн цаг тохиож байсан ч түүний амжилтын хуудаснууд нэмэгдсээр байсан юм. Тухайлбал, тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр дуучин Леди Гагагийн гоёлыг урлаж, Греммигийн шагнал гардуулах ёслол дээр Beyonce-гийн даашинзыг бүтээсэн билээ.

Түүний энэ жилийн кутюр цуглуулгад өмнө жил танилцуулсан зургаан булчинтай савхин корсеттэй ижил этгээд загварууд харагдсангүй. Оронд нь илүү эмэгтэйлэг, гламур өнгө аясыг илтгэжээ. Цуглуулгад багтсан бүхэлдээ хатгамлаар чимэглэж том ханцуй болон бэлхүүс хэсгийг тодотгосон эсгүүртэй хүрэм нь Schiaparelli-ийн үндсэн хэв маягийг илтгэжээ. Харин ягаан өнгийн торгон сарнайн чимэглэлтэй хар даашинзыг 1937 онд Schiaparelli ордон Францын дизайнер Жан Коктутай хамтран гаргасан хүрмийн загвараас сэдэл аван бүтээсэн байна. Түүнчлэн алтлаг чимэглэлүүдтэй жийнсэн хүрмийг винтэж хувцасны дэлгүүрээс авсан Levi’s брэндийн 11 хүрмийг нэгтгэж хийснээрээ онцлог юм. Мөн Даниел Розберри даашинзаар дамжуулан галбирыг тодотгохоо мартсангүй. Тухайлбал, алтлаг өнгийн цэцгэн хэлбэртэй баримал-корсет болон урдаа хайчилбартай хар даашинз нь олны анхаарлыг татаж байлаа. Үүнээс гадна түүний цуглуулга бүртээ оруулах дуртай “хуруутай” өсгийт “Matador Couture”-д ч мөн зонхилжээ.

Түүнчлэн тус цуглуулгын зарим загвараас бидний сэтгэлд хоногшсон кутюр бүтээлүүд анзаарагдаж байлаа. Тухайлбал, “эвэртэй корсет” загвар нь Givenchy брэндийн дизайнер Александр Маккуины анхны кутюр цуглуулгыг санагдуулж байсан бөгөөд металл хөхний даруулга нь загварын шинэ нээлт биш харин анх Клод Лаланн болон Ив Сен-Лоран нарын хамтарсан намар-өвөл 1969 цуглуулгад багтаж байсан загвар билээ. Розберригийн шинэчлэн гаргасан эдгээр сэтгэл татам бүтээлүүд олны анхаарлыг татаж алдартнуудын улаан хивсний ёслолуудад өмсөх гоёл нь болно гэдэгт итгэлтэй байна.

Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 1)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 2)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 3)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 4)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 5)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 6)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 7)
Сюрреалист гламур: Schiaparelli брэндийн кутюр 2021/22 цуглуулга (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх