Хайх

Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад

Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад

Жулия Фокс цуглуулгыг хааж алхлаа

Text: Buro.Mongolia


Үүсгэн байгуулагдаад удаагүй ч LaQuan Smith бол өөрсдийн гэсэн өнгө төрхийг салбартаа таниулж Бейонсе, Леди Гага, Ким Кардашьян, Кендалл Женнер, Майли Сайрус, Женнифер Лопес зэрэг алдартнуудыг хувцаслаж буй чадварлаг брэндүүдийн нэг билээ. Тэгвэл тус брэнд нь саяхан Нью Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд намар-өвөл 2022/23 цуглуулгаа толилуулсан бөгөөд шинэ загваруудаас нь гадна моделиудын бүрэлдэхүүн нь анхаарал татлаа. Тодруулбал, Гэгээн Валентины өдрөөр рэппер Йе-гээс салах болсноо зарлаж, томоохон скандал үүсгэсэн жүжигчин Жулия Фокс загварын шоуг хааж алхсан байна. Тэрээр цээж хэсэгтээ цоолбортой, бие барьсан, хар өнгийн макси даашинз болон этгээд загварын ээмэг, буйгувчнуудаар бүрдүүлсэн төрхийг тайзнаа харуулсан билээ. Түүнчлэн Жулия Фоксоос гадна “Euphoria” цувралын Файегийн дүрд тоглосон Хлоя Черри загварын шоунд оролцсон бөгөөд нил ягаан өнгийн ноосон кардиган болон шоортны хослол өмссөн байв.

Харин цуглуулгад багтсан загваруудын хувьд харах төдийд л 2000-аад оны секси, глэм уур амьсгал мэдрэгдэнэ. “Энэ удаагийн цуглуулгаараа дамжуулан Нью Йорк хотыг дахин төрснийг болон жирийн амьдралдаа эргэн орсноо тэмдэглэхийг хүссэн. Ялангуяа миний цуглуулгыг харсан эмэгтэй хүн бүр найдвар болон баяр, хөөр мэдрээсэй гэж хүсч байна” хэмээн Лакуан Смит Vogue сэтгүүлд ярьжээ. Тэгвэл дизайнер Лакуан тэрхүү санаагаа маш их саа, хээнцэр булган шуба, диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз, савхин өмд болон бусад зоримог шийдэлтэй, секси хэв маягтай загваруудаар дамжуулан илэрхийлсэн байв. Түүнчлэн бүтээлч захирал тус цуглуулгынхаа талаар “Цар тахалтай нүүр тулаагүй байсан Нью Йорк хотод шөнийн амьдрал буцалж, хотын гудамж нүүрэнд нь инээмсэглэл тодорсон, тод хувцасласан эмэгтэйчүүдээр дүүрэн байсан. Яг л тэр үед авдаг байсан энерги болон мэдрэмжээ би эргэн санахаар шийдэн хаана ч өмссөн бүх анхаарлыг өөртөө төвлөрүүлж чадах, хэзээ ч хуучрахгүй хувцасны эрэлд гарсан. Товчхондоо энэ цуглуулгыг шинэлэг, орчин үеийн бас секси гэж тодорхойлж болно” хэмээн тайлбарласан юм. Мөн Лакуан Смит саармаг өнгөнүүдийг алтан шаргал, час улаан болон хөх өнгөнүүдтэй маш чадварлагаар хослуулсан нь цуглуулгын нэгэн онцлог болжээ.

Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 1)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 2)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 3)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 4)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 5)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 6)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 7)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 8)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 9)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 10)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 11)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 12)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 13)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 14)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 15)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 16)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 17)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 18)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 19)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 20)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 21)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 22)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 23)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 24)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 25)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 26)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 27)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 28)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 29)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 30)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 31)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 32)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 33)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 34)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 35)
Диско стилийн мини юбка, V энгэртэй богино даашинз LaQuan Smith брэндийн цуглуулгад (фото 36)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх