Хайх

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт

Малгай юу, урлагийн бүтээл үү?

Text: Buro.Mongolia


Rizzoli хэвлэлийн газар Dior Hats нэртэй ном танилцууллаа. Номонд загварын ордны 70 жилийн түүхэн дэх шилдэг малгайнууд орсон бөгөөд сонголтыг Dior-ийн бүтээлч захирал Мария Грация Кьюри болон брэндэд 1996 оноос хойш ажиллаж байгаа архивын мэргэжилтэн Стивен Жонс нар хийжээ.

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 1)

Dior Hats номонд Кристан Диор, Ив Сен-Лоран, Марк Боэн, Жанфранко Ферре, Жон Гальяно, Раф Симонс болон Мария Грация Кьюри гэх
загварын ордны бүх цаг үеийн бүх бүтээлч захирлын бүтээлүүд багтсан юм.

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 2)

"Би малгайнд дуртай. Малгайн ард нуугдаж, үүний тусламжтай өөрийгөө хамгаалж, мөн өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлэх боломжтой байдаг. Энэ аксесуар нь төрхийг бүрэн гүйцэд болгож өгдөг сүүлийн, чухал деталь бөгөөд анхаарлыг царайнд татдаг. Тиймээс л би цуглуулга бүртээ танигдахуйц дизайн бүхий малгай урлаж, үүнийг цуглуулгынхаа чухал хэсэг байлгахыг хүсдэг" хэмээн Кьюри WWD сэтгүүлд ярьжээ.

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 3)

Малгай нь мөн Кристиан Диорын хамгаас дуртай аксесуар байсан юм. "Өөрийнхөө зан чанарыг илэрхийлэх шилдэг арга" гэж тэрээр малгайн тухай ярьдаг байв.

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 4)

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 5)

Dior-ийн түүхэн дэх шилдэг малгайнууд: Мария Грация Кьюригийн сонголт (фото 6)

text

text

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх