Хайх

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ?

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ?

Text: Б.Энххүслэн


Isaia бол ямагт хувьсан өөрчлөгдөж буй загварын ертөнцөд хил хязгаараа тэлэхийн зэрэгцээ өөрсдийн өв уламжлалаа хадгалж чаддаг брэнд юм. Цэмцгэр, хээнцэр хэв маягтай, өө сэвгүй тейлор хийцтэй загварт дуртай эрчүүдийн тэргүүлэх сонголтуудын нэг бол яахын аргагүй Isaia. Тэдний шинэ цуглуулгыг хүлээдэг хэрэглэгчдэд дуулгахад брэндийн зүгээс ээлжит загваруудаа гаргасан байна. Намар-өвөл 2024 улирлын тус коллекцид тод өнгө, сонгодог хээ угалз, даавууны тансаг ширхэгтүүд нэгджээ. Гадаад төрхөөрөө хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг, хувцасны шүүгээндээ загварлаг шинэчлэлт хийхийг хүсэж буй, сонгодог стильтэй эрчүүд тус цуглуулгад анхаарлаа хандуулаарай.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 1)

ШИНЭ ЦУГЛУУЛГЫН УТГА САНАА


Брэндийн бүтээлч захирал Майкл Хандис “Өөрчлөлт бол мөн чанараа алдахын нэрийдэл биш” хэмээх санаанд тулгуурлан шинэлэг боловч Isaia-гийн үндсэн гоо зүйг хадгалсан загварууд эрэлхийлж, 1980-1990 онуудад ашиглаж байсан материалуудаа архиваасаа дахин гаргаж шинээр үйлдвэрлэжээ. Ингэхдээ чөлөөт болон албархуу хэв маягийн зааг бүдгэрч эхэлсэн 1980-аад оны чиг хандлагаас урам зориг авсан байна. Мөн Isaia-гийн түүх 1980 оноос эхлэн олон улсад хүрээгээ тэлснээс гадна тухайн жилүүд бол брэндийн хувьд алдарт гэрэл зурагчин Хелмут Ньютонтой хамтарсан, мөн Жианлука Изаиагийн тус загварын ордон дахь ажлын гараа эхэлсэн ач холбогдолтой юм.

Мэдээж хэрэг Isaia л болсон хойно Наполи хотын алдар цуутай эрхмүүдээс бүтээлч санаа авахаа мартсангүй. Өмнө нь тэд Эдуардо де Филиппо, Диего Марадона гэхчлэн эрхмүүдийг цуглуулгаараа дамжуулан онцолж байсан бол энэ удаа Неаполитаны хошин урлагийн салбарт шинэ салхийг сэвэлзүүлсэн, Il Postino бүтээлд мөнхөлсөн дүрээрээ Оскарт нэр дэвшиж байсан Массимо Троизигоор хөглөгдөн шинэ загваруудаа урласан байна.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 2)

ISAIA-ГИЙН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН СОНГОДГУУД


Жентельмен эрчүүд Isaia-д дуртай байдгийн гол шалтгаан бол мэдээж тейлор хийцтэй хослолууд нь. Тэдний загваруудаас өмссөн байхад эв хавгүй хувцаслах талаар ор тас мартсан ч болно. Үргэлж цэгцтэй, цэмцгэр харагдуулдаг бөгөөд гадна төрхийг эмхэд нь оруулж чаддаг.

Isaia Неаполитаны олон жилийн түүхт өв уламжлалд тулгуурлан хувцасныхаа оёдол, хэлбэр, эсгүүрийг гаргадаг тул тав тухтай, мөн гоёмсог боловч өдөр тутмын өнгө төрхөд нийцсэн байдгаараа давуу талтай. Ер нь л итали хэв маягийн хослолууд биеийн галбирт таарсан силуэттэй, элдэв доторлогоо багатай, суганы ухлаадас дээр байрлалтай хийгддэг тул тухгүй мэдрэмж төрүүлэхгүйн сацуу дийлэнх дресс-кодтой нийцдэг билээ.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 3)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 4)

ШИНЭ ЦУГЛУУЛГАД БАГТСАН ТРЕНД ЭЛЕМЕНТҮҮД


Улаан өнгөний туяанууд

Намар-өвөл 2024 улирлын чиг хандлагад улаан өнгөний төрөл бүрийн туяанууд цогцолжээ. Зөв загварчилсан байхад хувцаслалтад шууд л эрч хүч нэмдэг тус өнгө нь Isaia-гийн пиджак болон хүрэмд биеллээ олсон байна.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 5)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 6)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 7)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 8)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 9)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 10)

Босоо судал

Энэ жил маш өндөр эрэлттэй болж трендүүдийн эгнээнд багтсан босоо судал нь Isaia-гийн загваруудад байсаар ирсэн бөгөөд ирээдүйд ч замхарч алга болохгүй нь ойлгомжтой. Босоо судал биеийг уртасгасан мэт харагдуулдгаас гадна туйлын энгийн, эсвэл гял цал биш, тун нь таарсан тэнцвэртэй төрх бүрдүүлэхэд тохиромжтой хээнүүдийн нэгт тооцогддог.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 11)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 12)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 13)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 14)

Үслэг элемент

Эрэгтэй загварын намрын чиг хандлагад үслэг хүрэм томоохон байр суурь эзэлсэн билээ. Тансаг зэрэглэлийн брэндүүд энэ төрлийн хүрмийг аль болох цулгуй, минимал хувцаслалт дээр давхарлаж контраст үүсгэн загварчилж байна.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 15)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 16)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 17)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 18)

ЭНЭ ЦУГЛУУЛГА ЯМАР ЭРЧҮҮДЭД ТОХИРОМЖТОЙ ВЭ?


Хэрэв та чанарыг эрхэмлэдэг бол: Isaia өндөр чанартай ноос, ноолуур, торго болон бусад инновац шингэсэн премиум материалаар өөрсдийн хувцсаа урладаг. Мөн олон жилийн ур чадвар шингэсэн гар оёдлоор дамжуулан нягт нямбай хийцээ алдахгүй байж чаддаг билээ.

Тав тух болон загварлаг хэв маягийг нэг дор хослуулахыг хүсдэг бол: Зузаан доторлож, хэт хэлбэржүүлсэн хувцас таныг хөшүүн харагдуулах эрсдэлтэй. Isaia-гийн загварууд тэгвэл үүний эсрэг нь бөгөөд галбирт таарсан эсгүүр, хөнгөн байдлаараа ялгардаг.

Ажил хэрэгч хувцаслах хэрэгцээ давамгайлдаг бол: Хувийн, эсвэл ажлын шүүгээ тань сонгодог бөгөөд албаны хэв маягаар тодорхойлогддог бол Isaiа-д анхаарлаа хандуулаарай.

Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 19)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 20)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 21)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 22)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 23)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 24)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 25)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 26)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 27)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 28)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 29)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 30)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 31)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 32)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 33)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 34)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 35)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 36)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 37)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 38)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 39)
Эрчүүд энэ намар, өвөл юу өмсөх вэ? (фото 40)

ISAIA Mongolia

Утас: 77110050

Хаяг: Шангри-Ла, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Facebook: ISAIA Mongolia

Instagram: @isaia_mongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх