Хайх

2016 оны загварын гол чиг хандлагууд

2016 оны загварын гол чиг хандлагууд

Highsnobiety сэтгүүлийн үзэж буйгаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Загвар ба урлагийн талаар мэдээлэл түгээдэг Highsnobiety онлайн сэтгүүл өнгөрч буй 2016 оны хамгийн гол чиг хандлагуудыг багцлан жагсаалаа. Редакцийн хамт олон 2016 онд дээд зэрэглэлийн болон гудамжны загвар хоорондоо уусан нэгдсэн болохыг онцолж, томоохон загварын тайзууд дээр пүүз ба малгайтай цамц ноёрхсон гэж мэдэгдлээ. Тус вебсайтын үзэж буйгаар адармаатай, энгийн бус эсгүүртэй загварууд өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэгэн хэсэг болжээ.

Редакци 2016 оны хамгийн гол чиг хандлагаар Зөвлөлтийн дараах үеийн стилийг нэрлэж, энэхүү чиг хандлагыг дэлгэрэхэд нөлөөлсөн Демна Гвасалия ба Гоша Рубчинский нарыг шилдэг дизайнеруудаар тодрууллаа. Жагсаалтын хоёрдугаар байрыг Metallica, Guns N' Roses, Nirvana гэх зэрэг домогт рок хамтлагуудын дүрстэй, хуучны хэв маягтай шүтэн бишрэгчийн футболка эзэлж, харин гуравт Канье Уэстийн The Life of Pablo цомгийн нэрэмжит капсул цуглуулга орсон байна. Цуглуулгын жийнсэн хүрэм, куртка, алчуур ба майк зэргийг худалдан авахыг хүссэн шүтэн бишрэгчид дэлгүүрийн гадаа олон цагийн турш дарааллан зогсож, тухайн үед жинхэнэ шуугиан үүсгэсэн билээ. Алдарт дуучны энэ оны гуравдугаар сард нээсэн поп-ап дэлгүүр нийтдээ нэг сая долларын үнэд хүрэх бараа борлуулсан байна. Харин жагсаалтын дөрөв ба тавдугаар байруудад adidas брэндийн NMD загварын пүүз ба 2016 онд эрэлттэй байсан улбар шар өнгө бичигджээ.

Шилдэг арван чиг хандлагын жагсаалтад түүнчлэн хоёр өнгөт фуболка, хатгамалтай бомбер хүрэм ба цэргийн гутал багтсан байна. Жагсаалтын бүрэн хувилбарыг Highsnobiety вебсайтаас сонирхоорой.

цааш үзэх