Хайх

2019 оны Дэлхийн шилдэг загварын их сургуулиуд тодорлоо

2019 оны Дэлхийн шилдэг загварын их сургуулиуд тодорлоо

The Business of Fashion 2019 оны шилдэг загварын их сургуулиудыг нэрлэж байна

Text: Buro.Mongolia


The Business of Fashion сэтгүүл 2019 оны шилдэг загварын их сургуулиудыг шалгаруулжээ. 2019 оны шилдэг загварын сургуулиудыг тодруулахдаа "Олон улсад үзүүлж буй нөлөө", "Сургалтын арга барил", "Урт хугацаанд үзүүлж буй нөлөө" гэсэн чанарын гурван гол үзүүлэлт дээр үндэслэсэн байна. Судалгаанд нийт 66 их сургуулийн 13 мянган оюутан, төгсөгчид оролцсон бол судалгааг BoF сэтгүүлийн Боловсролын Зөвлөлийн гишүүд удирджээ. Түүнчлэн энэ жилийн жагсаалтын үр дүнг гаргахдаа их сургуулиудыг дугаарлахын оронд  дээрх үзүүлэлтийг хангаж буй их сургуулиудад сэтгүүлийн нэрэмжит "Чанарын гэрчилгээ"-г гардуулснаараа онцлог болсон юм.

Энэ жилийн шилдэг загварын их сургуулийн жагсаалтад Нью-Йоркийн Parsons Их Сургууль, Ромын хувцас загварын академи, Их Британийн Де Монтфортын Их Сургууль, Лондонгийн Central Saint Martins их сургууль, Амстердамын Загварын Институт, Лондонгийн Загварын Коллеж зэрэг нийт 16 орны 43 их сургууль багтсан бөгөөд жагсаалтыг боловсролын зэрэг болон Хувцас дизайн, Хувцас Загварын Арт Директор, Хувцас Загварын Бизнес Менежмент гэсэн гурван мэргэжлийн ангилалд хуваан танилцуулсан байна.

Хувцас дизайн (Бакалаврын Зэрэг)

Финландын Аалтогийн Их Сургууль
Ромын Хувцас Загварын Академи
Амстердамын Загварын Институт
Лондонгийн Central Saint Martins Их сургууль
Хятадын Урлагийн Академи
Их Британийн Де Монтфортын Их Сургууль
Данийн Дизайны Сургууль
Шанхайн Донхуа Их Сургууль
АНУ-ын Дрекселийн Их Сургууль
Нью-Йоркийн Parsons Их Сургууль

Хувцас Загварын Арт Директор (Бакалаврын Зэрэг)

Амстердамын Загварын Институт
Сан-Паулу хотын Дүрслэх Урлагийн Сургууль
Италийн Марангони Институт
Нью-Йоркийн LIM Коллеж
Лондонгийн Загварын Коллеж

Хувцас Загварын Бизнес Менежмент (Бакалаврын Зэрэг)

Амстердамын Загварын Институт
Корнеллийн Их Сургуулийн Хүн Экологийн Коллеж
Их Британийн Де Монтфортын Их Сургууль
АНУ-ын Дрекселийн Их Сургууль
Нью-Йоркийн Загварын Институт
Миланы Дизайны Институт

Хувцас дизайн (Магистрын Зэрэг)

Токиогийн Бунка Загварын Коллеж
Миланы Domus Академи
Францын Хувцас Загварын Институт
Шанхайн Донхуа Их Сургууль
АНУ-ын Дрекселийн Их Сургууль
Лондонгийн Central Saint Martins Их Сургууль
Францын ESMOD Хувцас Загварын Сургууль
Финландын Аалтогийн Их Сургууль

Хувцас Загварын Арт Директор (Магистрын Зэрэг)

Лондонгийн Central Saint Martins Их Сургууль
Миланы Domus Академи
Францын Хувцас Загварын Институт
Миланы Дизайны Институт
Италийн Марангони Институт
Лондонгийн Загварын Коллеж
Флоренцын Polimoda Загварын Сургууль

Хувцас Загварын Бизнес Менежмент (Магистрын Зэрэг)

Нью-Йоркийн Загварын Институт
Францын Хувцас Загварын Институт
Миланы Дизайны Институт
Италийн Марангони Институт
Нью-Йоркийн LIM Коллеж
Австралийн RMIT Их Сургууль
Саваннагийн Урлаг Дизайны Коллеж

"Чанартай боловсролыг олж авахад сургалтын арга барил, тухайн сургуулийн нөөц, хангамж зэрэг хэд хэдэн чухал хүчин зүйл нөлөөлдөг ч хамгийн эцсийн үр дүн ямар байх нь тухайн оюутнаас хамаардаг" хэмээн BoF сэтгүүлийн үүсгэн байгуулагч Имран Амед цохон дурдсан юм. 2019 оны  шилдэг загварын их сургуулиудын бүрэн жагсаалтыг BoF сэтгүүлээс харах боломжтой ажээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх