Хайх

Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд

Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд

Text: Buro.Mongolia


Лос-Анжелес хотын Beverly Hilton зочид буудалд 81 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг наадам зохион байгуулагдаж эхэллээ. Энэ удаагийн ёслолыг комедиан Jo Koy хөтлөн явуулж байгаа ба тэрээр Алтан Бөмбөрцөг наадмын түүхэн дэх хоёр дахь Ази гаралтай хөтлөгчөөр нэрлэгдэж байна.

Шагнал гардуулах ёслолд “Barbie” болон “Succession” бүтээлүүд тус тус есөн төрөлд нэр дэвшсэнээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа бол араас нь нийт найман төрөлд өрсөлдөж буй “Oppenheimer” бүтээл жагсаж байна.

Улаан хивсний ёслолын хувьд Алтан Бөмбөрцөг наадамд бүрддэг уламжлалын дагуу глэм хэв маяг давамгайлсан харагдлаа. Тэдгээрээс Селена Гомесын өмссөн ташуу хормойтой коктейль загварын даашинз, Марго Роббигийн сонгосон барби ягаан өнгийн гоёл, Хантер Шаферын Prada-гаар бүрдүүлсэн төрх олны анхаарлыг маш их татаж байна. Түүнчлэн улаан хивсний төгс гоёлыг урлаж чаддаг Schiaparelli загварын ордны кутюр бүтээлүүд онцгойрч байлаа. Үүнээс Дуа Липагийн лусын дагина мэт силуэттэй даашинз, Наташа Лионнигийн хагас дугуй энгэртэй даашинзыг нэрлэх боломжтой. Харин эрчүүдээс Жаред Лето, Барри Кеоган, Ленни Кравиц нар хамгийн бүтээлчээр төрхөө бүрдүүлж чаджээ.

Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 1)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 2)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 3)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 4)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 5)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 6)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 7)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 8)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 9)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 10)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 11)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 12)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 13)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 14)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 15)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 16)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 17)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 18)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 19)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 20)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 21)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 22)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 23)
Алтан Бөмбөрцөг 2024: Улаан хивсний шилдэг төрхүүд (фото 24)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх