Хайх

The Fashion Awards 2023: Загварын салбарын шилдгүүд тодорлоо

The Fashion Awards 2023: Загварын салбарын шилдгүүд тодорлоо

Text: Buro.Mongolia


Их Британийн загварын зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг The Fashion Awards шагнал гардуулах ёслол амжилттай болж өнгөрлөө. Наадмыг нэвтрүүлэгч Майя Жама, артист Kojey Radical нар хөтлөн явуулсан байна.

Энэ удаагийн хувьд оны шилдэг дизайнераар Loewe-гийн бүтээлч захирал, өөрийн JW Anderson брэндийн үүсгэн байгуулагч Жонатан Андерсон тодорчээ. Андерсон нь Burberry-гийн Дэниел Ли, Bottega Veneta-гийн Матье Блази, Prada-гийн Миучча Прада, Раф Симонс болон 30 орчим жилийн турш бүтээлч захирлынх нь албыг хашсан Alexander McQueen-ы Сара Бёртон нарыг ардаа хаян тус шагналыг хүртэж чаджээ. Мөн өөрийн нэрийг тун хурдацтайгаар салбартаа цуурайтуулж эхэлсэн Ferragamo брэндийн шинэхэн бүтээлч захирал Максимилан Дэвис эмэгтэй хувцасны шилдэг дизайнераар нэрлэгдсэн бол "эрэгтэй хувцасны шилдэг дизайнер" төрөлд Мартин Роуз ялалт байгуулсан байна. Оны шилдэг моделийн хувьд Палома Эльсессер сонгогдож, тус шагналыг хүртсэн түүхэн дэх анхны plus size моделиор тодорлоо.

Оны шилдэг дизайнер

Жонатан Андерсон, Loewe болон JW Anderson

Эмэгтэй хувцасны шилдэг их британийн дизайнер

Максимилиан Дэвис, Ferragamo

Эрэгтэй хувцасны шилдэг их британийн дизайнер

Мартин Роуз, Martine Rose

BFC сангийн нэрэмжит шагнал

Коннер Айвз

The Fashion Awards 2023: Загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 4)

“Шинэлэг бүтээн байгуулалт” шагнал (эмэгтэй хувцас)

Эмма Чопова болон Лаура Чопова, Chopova Lowena

“Шинэлэг бүтээн байгуулалт” шагнал (эрэгтэй хувцас)

Бианка Сандерс

The Fashion Awards 2023: Загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 6)

Шилдэг ололт амжилтын шагнал

Валентино Гаравани

Оны шилдэг модель

Палома Эльсессер

The Fashion Awards 2023: Загварын салбарын шилдгүүд тодорлоо (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх