Хайх

Бейонсе Грэммид өмссөн даашинзыг урласан дизайнер нэрийн брэнд үүсгэн байгуулна

Бейонсе Грэммид өмссөн даашинзыг урласан дизайнер нэрийн брэнд үүсгэн байгуулна

Питер Дундас

Text: Buro.Mongolia


Зураг:

Олны дунд шуугиан тарьсан алтлаг даашинзыг бүтээсэн дизайнер Питер Дундас өмнө нь Roberto Cavalli-гийн бүтээлч захирлаар ажиллаж байсан туршлагатай

Грэмми наадмын гол дүрээр тодорсон хөл хүнд дуучин Бейонсе улаан хивсэн дээгүүр алхахдаа галбир барьсан улаан даашинз өмсөж, харин тайзан дээр гарахдаа алтлаг даашинзаар гоёж "Бурхан"-ы дүрд хувирсныг та бүгд анзаарсан байх. Тэгвэл эдгээр хоёр гайхамшигт загварыг дизайнер Питер Дундас бүтээжээ.

Шагнал гардуулах ёслолын дараа Дундас өөрийн Instagram хуудсандаа даашинзны эскиз зургуудыг нийтэлж, эдгээр загвар нь түүний шинэхэн үүсгэн байгуулагдсан Peter Dundas брэндийн анхны цуглуулгад багтахыг мэдэгдлээ.

A post shared by Peter Dundas (@peter_dundas) on

"Ирээдүйн ээжид зориулан хувцас бүтээхэд бүх зүйлийг урьдчилан тооцоолж, байж болох хамгийн сэтгэл булаам, төгс үр дүнд хүрэхийг зорих хэрэгтэй" хэмээн дизайнер Business of Fashion сэтгүүлд ярьжээ.

Түүнчлэн Питер Дундас Бейонсед зориулсан загваруудыг Грэмми болохоос нэг сарын өмнө бэлдэж эхэлсэн бөгөөд дуучин бүсгүйн галбир тогтмол өөрчлөгдөж байсныг дурдсан байна.

Норвегийн дизайнер Питер Дундас өнгөрсөн онд Roberto Cavalli-гийн бүтээлч захирлын суудлыг орхисон байгаа. Үүний өмнө нь тэрбээр 2002-2005 онуудын хооронд тус брэндийн ахлах дизайнерын үүргийг гүйцэтгэж, үүсгэн байгуулагч Роберто Каваллигийн хамтаар цуглуулгууд бүтээдэг байжээ. Түүнд мөн Emilio Pucci загварын ордонг удирдаж байсан туршлага бий.

цааш үзэх