Хайх

Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа

Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа

"BP Signature"

Text: Buro.Mongolia


Жүжигчин Брэд Питт Италийн Brioni брэндтэй хамтран "BP Signature" гэх тэйлор цуглуулга гаргалаа. Хослол, сорочка, хүрэм, поло цамц зэрэг долоон загвараас бүрдсэн уг капсул цуглуулгыг бүтээхэд Брэд Питт өөрийн биеэр оролцсон ба загвар бүр нь түүний стиль, хувцаслалтын онцлогийг шингээжээ. Тухайлбал хоёр товчтой пиджак, поло загвартай сүлжмэл цамц, хамба хилэн коктейл хослол гээд түүний өмсөх дуртай загварууд цуглуулгад багтсан байна. Түүнчлэн загвар бүрт алдарт жүжигчний гарын үсэгтэй шошгийг хатгаж өгснөөрөө онцлог болжээ.

Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 1)

"Брэд Питттэй хамтран ‘BP Signature' цуглуулгыг бүтээсэндээ маш их баяртай байна. Ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой олон талт байдал нь цуглуулгын гол онцлог бөгөөд өмссөн хэн бүхэн өөрийгөө илэрхийлж болох тийм цуглуулга болсон" хэмээн Brioni брэндийн дизайнер Норберт Стумпфл ярьжээ. Сонирхуулахад, Kering группийн мэдэлд байдаг арьсан эдлэлүүдээрээ алдартай Италийн Brioni брэнд нь 1945 онд үүсгэн байгуулагдсан ба дэлхийн хамгийн нэр хүндтэй тэйлор брэндүүдийн нэг юм.

"BP Signature" цуглуулга Brioni брэндийн сайт дээр худалдаалагдаж эхэлсэн ба загварууд нь 530-3940 фунт стерлингээр үнэлэгджээ.

Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 2)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 3)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 4)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 5)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 6)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 7)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 8)
Брэд Питт тэйлор цуглуулга худалдаанд гаргалаа (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх