Хайх

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хэрхэн зохион байгуулагдах вэ?

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хэрхэн зохион байгуулагдах вэ?

Нэр дэвшигчдэд зориулсан дүрэм

Text: Buro.Mongolia


Зураг:

2021 оны Оскарын наадам ямар байдлаар зохион байгуулагдах нь тодорхой боллоо. Шоуны продюсерууд болох Стивен Содерберг, Стейси Шер, Жесси Коллинз нарын нэр дэвшигчдэд хандан бичсэн захидлаас COVID-19 цар тахлын үеэр шагнал гардуулах ёслолыг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой болжээ.

Ямар ч Zoom дуудлага хийхгүй

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хэрхэн зохион байгуулагдах вэ? (фото 1)

Юуны түрүүнд бусад шагнал гардуулах ёслолуудыг бодвол Америкийн кино академи нэр дэвшигчидтэй Zoom-р холбогдох саналаас эрс татгалзсан байна. Ялагчид шагналаа зөвхөн өөрийн биеэр эсвэл Академи тэдний нэрийн өмнөөс хүртэх болно. Арга хэмжээ хэд, хэдэн байршилд зохиогдох нь өмнө нь цацагдсан мэдээллүүдээс тодорхой болсон. Тэдгээрийн нэг нь уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Doldy театрт, харин хоёр дах нь Лос-Анжелес хотын төв галт тэрэгний буудалд (Union Station) өрнөх бөгөөд бүр тодруулбал энд зочдыг хүлээж авах юм.

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хэрхэн зохион байгуулагдах вэ? (фото 2)

"Цагийн хуваарь эсвэл бусад хүндрэлүүдээс шалтгаалан арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй хүмүүст хандаад ёслолын үеэр Zoom-р холбогдох боломжгүй гэдгийг сануулсан байгаа. Бид уригдсан хүмүүс болон кино урлагт хайртай дэлхийн сая, сая хүмүүст зориулан аюулгүй, таатай үдшийг бий болгохын тулд бүхнийг хийж байна. Харин виртуал формат нь энэ бүх хүч хөдөлмөрийг үгүй хийнэ гэж бид үзэж байгаа юм" хэмээн захидалд бичжээ.

Нэр дэвшигчидтэй хийх ярилцлага

Нэр дэвшигчдээс урьдчилан ярилцлага авч, тэднийг амьдралынхаа энэхүү чухал мөчид ирэхэд яг юу нөлөөлснийг асуух юм. Дараа нь тэдний түүхийг шагнал гардуулах ёслолын үеэр түгээх болно.

Дресс код

Зохион байгуулагчид өдөр тутмын хувцаснаас татгалзаж, ёслолын төрх бүрдүүлэхийг хүрэлцэн ирэх хүмүүсээс хүссэн байна. Өөрөөр хэлбэл ямар ч бэлтгэлийн хувцас өмсөж болохгүй гэсэн үг.

Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил хэрхэн зохион байгуулагдах вэ? (фото 3)

Аюулгүй байдал

Ёслолын бүх байршлуудад коронавирусын үеэр зураг авалтын талбайд мөрдөгдөж байсан бүхий л дүрэм журам хэрэгжинэ. Энэ жил зөвхөн нэр дэвшигчид болон тэдний зочид, мөн Оскарын шагналтнууд л ёслолд өөрсдийн биеэр оролцох эрхтэй. Түүнчлэн ёслол эхлэхээс өмнө Union Station-д 90 минутын цугларалт зохион байгуулахаар болжээ.

2021 оны буюу 93 дах удаагийн Оскарын наадам дөрөвдүгээр сарын 25-нд Нью-Йоркийн цагаар буюу 17:00 цагт цацагдах болно. ABC телевиз арга хэмжээг шууд дамжуулна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх