Хайх

BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх

Giveaway Day 5

Text: Г.Тэмүүлэн


Загварын салбарт аяллын хувцасны шинэ давлагаа айсуй. Гадуур хувцасны тэр дундаа аялал зугаалгад өмсөхөд зориулагдсан аяны брэндүүдийн эрэлт огцом нэмэгдэж, аяллын хувцасны стиль шинэ түвшинд хүрч байгаа энэ мөчид бид “BURO. Luxury Giveaway”-ын тав дах өдөрт зориулан Америкийн алдарт аяллын хувцасны Woolrich брэндээс 2,000,000₮ үнийн дүнтэй худалдан авалт хийх эрхийг нэг азтанд бэлэглэхээр боллоо.

Сүүлийн нэг жилийн турш дэлхий даяар эрчимтэй дэлгэрээд буй “quiet luxury” стиль аяллын хувцасны салбарыг ч тойрч өнгөрсөнгүй. Салхинд гарахдаа өмсдөг хувцаснуудаар тодорхойлогдох "горпкор" хувцаслалт хэдэн жилийн өмнөөс эрчээ авч эхэлсэн бол саяхнаас энгийн тансаг хэв маягтай “quiet luxury” стиль энэхүү хэв маягт нөлөөгөө үзүүлж “quiet outdoors” гэх шинэ нэршлийг төрүүлээд амжжээ. Өөрөөр хэлбэл аяллын хувцаснууд практикал, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг, биед эвтэйхэн байдлаа хадгалж үлдэхийн сацуу дизайны хувьд илүү минимал бөгөөд тансаг хэв маягтай болон хувьсаж байна. Тэгвэл аяллын хувцасны сонгодог брэнд болох Woolrich-ийн загварууд “quiet outdoors” хэв маягт үргэлж төгс нийцэж ирсэн билээ.

BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 1)
BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 2)
BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 3)
BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 4)
BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 5)

Анх 1830 онд үүсгэн байгуулагдсан Woolrich брэнд нь АНУ-ын аяллын хувцасны хамгийн алдартай бөгөөд эртний брэнд юм. 190 гаруй жилийн баялаг түүхтэй Woolrich нь хот болон хөдөө гадаа өмсөгдөхөд зориулагдсан дулаахан, биеийн хөдөлгөөн хязгаарладаггүй, чанартай материалтай, загварлаг хувцас, гутал, аксесуар гээд төрөл бүрийн загваруудаараа алдартай бөгөөд тэдний урласан эд зүйлс бүр нь эдэлгээ, тав тух, хэзээ ч хуучиршгүй тансаг хийцээрээ дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал, байгалийн онцлогт Woolrich-ийн ус, салхи нэвтэрдэггүй, дулаахан куртка, халтирдаггүй, хөлд эвтэйхэн гутал, дулаан цамц зэрэг нь төгс тохирч, үргэлж өндөр эрэлттэй байдаг билээ.

BURO. Giveaway: Woolrich брэндээс 2,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийх эрх (фото 6)

Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье.

Woolrich Ulaanbaatar

Хаяг: Central Tower, 2 давхар

Утас: 95469090

Facebook: WRulaanbaatar

Instagram: @wrulaanbaatar

цааш үзэх