Хайх

Chanel-ын кутюр цуглуулга хэрхэн бүтээгдсэнийг ойроос харцгаая

Домогт Lesage урлан дахь ид шидийн ажил

Text: Buro.Mongolia


Зураг:

Chanel ордон хавар-зун 2017 улирлын кутюр цуглуулгын талаар нэгэн богино хэмжээний бичлэг танилцуулж, брэндийн мэргэжилтнүүд загвар бүр дээр хэрхэн ажилласныг дэлгэрэнгүй харууллаа. Уг бичлэгт өд, шүр ба гялалзуур чимэглэлийг хувцсан дээр оёж буй нарийн, чимхлүүр ажил гарах бөгөөд энэ нь маш олон цагийн хүч хөдөлмөрийн эцэст гайхамшигтай даашинз болон бүрдэж, загварын тайзан дээр гялалзах болно. Мэргэжилтнүүд мөн том хэмжээний хээ угалзыг хувцсан дээр оёхдоо эхлээд кальк цаасан дээр дизайныг нь гаргаж, бүх зүйлийг нарийн тооцоололтой хийж байгаа нь энэхүү бичлэгээс үзэгдэх болно.

Chanel Couture цуглуулгын дэлгэрэнгүй тойм болон загварын шоу дээрх гоо сайхны төрхүүдийг эндээс уншина уу.

цааш үзэх