Хайх

Загвараас холдохгүй: Кара Делевинь DKNY сурталчилгаанд

Загвараас холдохгүй: Кара Делевинь DKNY сурталчилгаанд

Эргэн ирсэний мэнд

Text: Б.Амина


Кара Делевинь сүүлийн үед жүжигчин болоод тун завгүй байсан ч хувцас загварын ертөнцөд эргэн ирсэн байна. Хэдхэн хоногийн өмнө түүний оролцсон DKNY сурталчилгааны зургууд гарлаа

"Цаасан хотууд" кинонд тоглосноор жүжигчин гэж нэрлэж болохоор болсон Кара Делевинь, сүүлийн хэдэн сар загварын ертөнцөөс салж IMDb -д нэрийн хуудастай болоод амжсан. Гэвч тэр загварын ертөнц дэхь байр сууриндаа хэвээрээ байгаагаа харууллаа. Тэр сүүлийн хэдэн жил үргэлж гол дүрийг нь бүтээсэн DKNY брэндийн намар-өвлийн шинэ цуглуулгын нүүр царай болсон байна.

Энэ удаагийн зураг авалт чимээ шуугиантай Нью-Йоркийн гудамжинд биш харин цагаан дэвсгэрийн өмнө, студид авсан даруухан шийдэлтэй болжээ. Олон зүйл нуршилгүйгээр хэлэхэд түүний гаргасан төрх тун энгийн байна. Элсэн өнгийн ноолууран хүрэм нь захан дээрээ гялгар талсттай ч өмнөх шигээ тийм хурц ширүүн харагдахгүй байна. Харин ямар ч элдэв чимэглэлгүй хар цагаан хослол болон саарал хүрэм нь цагаан дэвсгэрийн урд илүү тодорч харагдана.

Загвараас холдохгүй: Кара Делевинь DKNY сурталчилгаанд (фото 1)

Загвараас холдохгүй: Кара Делевинь DKNY сурталчилгаанд (фото 2)

 

цааш үзэх