Хайх

Dolce & Gabbana-гийн хаврын сурталчилгаанд шинэ мянганы cool залуучууд цугларлаа

Dolce & Gabbana-гийн хаврын сурталчилгаанд шинэ мянганы cool залуучууд цугларлаа

#DGMillenials

Text: Buro.Mongolia


Зураг:

Dolce & Gabbana бол энгийн нэгэн брэнд биш юм. Тэд бол маш залуу сэтгэлгээтэй, бүтээлч брэнд. Хуучинсаг хэв маягаас аль болох татгалзаж, шинэлэг концепц танилцуулах болсон Стефано Габбана ба Доменико Дольче нар хавар-зун 2017 улирлынхаа эрэгтэй цуглуулгыг шинэ мянганы залуучуудад зориулж, сурталчилгаагаа ч бас энэ сэдвээр хийлээ.

Удахгүй олон нийтэд дэлгэгдэх шинэ сурталчилгаанд Синди Кроуфордны 17 настай хүү Пресли Гербер, Жуд Лоугийн 20 настай хүү Рэфферти Лоу, Дэниэл Дэй-Льюисийн 21 настай хүү Гэбриел-Кэйн Дэй-Льюис, Памела Андерсоны 18 ба 20 настай хоёр хүү Дилан Жаггер ба Брендон Ли, 22 настай Youtube-ын од Камерон Даллас ба street style од Люка Саббат нар оролцжээ.

#DGMillennials хэмээн нэрлэгдсэн сурталчилгааны бүрэн хувилбар хараахан цацагдаагүй байгаа ч брэндийн хамт олон албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан тайзны арын зургуудаас хуваалцлаа.

Who loves granita? @camerondallas #DGMillennials #DGCampaign

A photo posted by Dolce & Gabbana (@dolcegabbana) on

Hailing a cab #DGMillennials style at the #DGCampaign @camerondallas @raff_law @presleygerber @lukasabbat

A photo posted by Dolce & Gabbana (@dolcegabbana) on

Another great night for the #DGMillennials on the Dolce&Gabbana Adv #DGCampaign #DGSS17 in Capri.

A photo posted by Dolce & Gabbana (@dolcegabbana) on

цааш үзэх