Хайх

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд

Шинээр төрөн гарч буй кино од

Text: Бюро 24/7


Жүжигчин ба модель Милла Йовович болон найруулагч Пол Андерсон нарын охин Эвер i-D сэтгүүлийн хаврын дугаарт зориулан зураг авалтад оролцжээ. Зураг авалтын хүрээнд Эвер өдөр тутмынхаа амьдралыг тусгасан энгийн зургууд даруулснаас гадна сэтгүүлд ярилцлага өгөхдөө гэр бүлийнхээ болон жүжигчний карьерынхаа талаар ярилцжээ. Зургийг Грей Сорренти дарсан байна.

Эвер эцэг эх болон Дашиэль ба Ошин Ларк Эллиот гэх эмэгтэй дүү нар, мөн дөрвөн нохойн хамт Лос-Анжелест амьдардаг бөгөөд Билли Айлишийн дууг сонсох, таеквондогоор хичээллэх, Харри Поттерын номыг унших дуртай гэнэ. Түүнчлэн ээж нь заримдаа охинтойгоо оросоор ярьдаг тул Эверийн орос хэлний мэдлэг хангалттай сайн аж.

Ярилцлагын үеэр Эвер мөн "Resident Evil" цувралын хамгийн сүүлийн ангид тоглосон тухайгаа дурсаж, найман насных нь төрсөн өдөр зураг авалтын талбар дээр болж өнгөрснийг ярьжээ. "Зураг авалтын талбар дээрх зомбинууд надад төрсөн өдрийн мэнд хүргэн дуу дуулж өгсөн. Айдас хүрэм атлаа нэгэн зэрэг бас хөгжилтэй байсан шүү".

Харин 2020 оны тавдугаар сарын 1-нд Эверийн дүр бүтээсэн нэгэн томоохон кино төсөл нээлтээ хийхээр төлөвлөж байна. Төслийн нэр одоогоор нууцлагдаж байгаа билээ.

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 1)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 2)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 3)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 4)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 5)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 6)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 7)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 8)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 9)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 10)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 11)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 12)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 13)

Ээжтэйгээ усны дусал мэт адилхан: Милла Йововичийн охин i-D сэтгүүлд (фото 14)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх