Хайх

Канье Уэст Louis Vuitton брэндийн бүтээлч захирал болох хүсэлтэйгээ хэлжээ

Канье Уэст Louis Vuitton брэндийн бүтээлч захирал болох хүсэлтэйгээ хэлжээ

Одоогоор уг албан тушаалыг түүний дотнын найз Виржил Абло эзэлж байгаа юм

Text: Бюро 24/7


Зураг:

Рэппер ба дизайнер Канье Уэст радио нэвтрүүлгийн хөтлөгч Зейн Лоутай хийсэн ярилцлагынхаа үеэр Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал болох хүсэлтэйгээ хэлжээ.

2018 оны гуравдугаар сараас эхлэн уг албан тушаалыг Каньегийн дотнын найз, Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло эзэлж байгаа юм. Канье, Виржил хоёр өмнө нь рэпперийн тайз засалт, тусгай үзүүлбэр дээр хамтран ажилладаг байсан билээ.

"Миний бодлоор би бүтээлч захирал болох ёстой байсан. Учир нь би бол Дон Louis Vuitton юм. Гудамжинд таарсан хүмүүс намайг одоо ч ингэж дууддаг хэвээр" хэмээн Канье ярьжээ.

Эргэн сануулахад Канье Уэст 2009 онд Louis Vuitton брэндтэй хамтран Louis Vuitton Don гэх пүүзийг бүтээж байсан юм. Харин 2013 онд рэппер өөрийн Yeezy брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Хэдийгээр Канье Louis Vuitton-д зориулан цуглуулга урлах хүсэлтэй ч Виржил Аблогийн талаар ямар нэгэн сөрөг бодол тээдэггүй гэнэ. "Бид нэг талбарт байгаа тоглогчид. Виржил харин хожлын гоолыг оруулж чадсан юм".

Сэтгэгдэл бичих

цааш үзэх