Хайх

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ

Vogue сэтгүүлийн шинэ дугаарыг чимжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Реалити шоуны од, инфлюэнсер Ким Кардашьян Америкийн Vogue сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын гол дүрээр сонгогджээ. Зураг авалтыг Шведийн зурагчин Микаэль Янссон хариуцсан ба зургуудыг Ким өөрийн Калабасас дахь гэрт даруулсан байна. Нэг зурган дээр Ким хүүхдүүдийнхээ хамтаар гарсан бөгөөд зурган дээр Норт нохойтой тоглож, Сейнт ба Чикаго нар тоглоомон Бентли унаж байгаа харагдана. Энэ дашрамд дурдахад тавдугаар сард Ким ба Канье нар тээгч эхийн тусламжтай дөрөв дэх хүүхдээ угтан авах гэж байгаа билээ.

Vogue-д өгсөн ярилцлагадаа Ким шударга шүүх, тэр дундаа өршөөлийн системийн төлөө тэмцэх хүсэлтэй байгаагаа хэлж энэ зорилгынхоо дагуу Сан-Франциско дахь хуулийн фирмд дөрвөн жилийн хуулийн сургалт авч эхэлснээ мэдэгдсэн байна. Ингэснээр Ким 2022 онд курсээ дуусган шалгалт өгснөөр хуульч болох юм. "Хэрвээ би илүү их мэдлэгтэй болбол илүү ихийг хийж чадна" хэмээн тэрээр онцолжээ.

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 1)

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 2)

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 3)

Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 4)Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 5)Ким Кардашьян хуульчаар суралцаж буйгаа мэдэгдлээ (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх