Хайх

Ким Кардашьян Yeezy Season 6 цуглуулгын шинэ загваруудаар нууцхан гоёж байжээ

Ким Кардашьян Yeezy Season 6 цуглуулгын шинэ загваруудаар нууцхан гоёж байжээ

Зургаан сарын турш

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрвээ та Ким Кардашьяны Instagram хуудсыг дагадаг бол тэрээр сүүлийн хэдэн сарын турш нэгэн жигд саармаг өнгийн хувцаслалт сонгох болсныг гарцаагүй анзаарсан байх учиртай. Тэгвэл энэ нь зүгээр ч нэг Кимийн дэлгэрүүлж буй шинэ тренд биш, харин түүний нөхөр Канье Уэстийн эзэмшдэг Yeezy брэндийн Season 6 цуглуулгын шинэ загварууд болохыг реалити шоуны од саяхан мэдэгдлээ. Хэнийг ч таамаглаагүй байхад ийнхүү шинэ загваруудаар нууцхан гоёж байсан Ким сүүлийн зургаан сарын турш beige, тоостой цэнхэр, бор ба хар саарал өнгийн леггинс, спорт цээживч, юүдэнтэй цамц, богино нэхий хүрэм өмссөн нь бүгд Season 6 цуглуулгад багтсан хувцаснууд юм.

Канье Уэст шинэ цуглуулгаа есдүгээр сарын сүүл ба аравдугаар сарын эхээр болж өнгөрсөн Парисын загварын долоо хоногийн үеэр танилцуулна гэх цуурхал тархаж байсан хэдий ч дуучны зүгээс ямар нэгэн албан ёсны мэдэгдэл гаралгүй байсаар өдийг хүрсэн билээ. Гэхдээ 1990-ээд оны ретро аястай эдгээр загварууд хэзээ худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

 

 

 

 

 

цааш үзэх