Хайх

Louis Vuitton брэндийн цүнхний цуглуулгa: Шинэ давлагаа

Louis Vuitton брэндийн цүнхний цуглуулгa: Шинэ давлагаа

1980-аад оны рок урсгалын шинэ давлагаанаас санаа авчээ

Text: Бюро 24/7


Louis Vuitton брэнд "New Wave" нэртэй шинэ цүнхний цуглуулгаа танилцууллаа. Тус цуглуулгыг 1980-аад оны хөгжмийн ертөнц дахь рокийн шинэ давлагаанаас санаа аван бүтээжээ. Цуглуулгад багтсан цүнхнүүд нь Louis Vuitton брэндийн өмнөх загваруудтай харьцуулбал илүү зөөлөн арьсаар хийгдсэн бөгөөд арьсыг хэрээс хэлбэрийн шаглаасаар чимэглэсэн байна. Мөн тус загвар дээрх "Vuitton" гэх чимэглэл үгийг салгах боломжтой гэдгээрээ онцлог болжээ. Брэндийн мэдэгдэж буйгаар тус цуглуулга нь цаашид үргэлжлэх бөгөөд олон шинэ хувилбарууд нэмэгдэх гэнэ. 

Тус цуглуулга нь ирэх зургаадугаар сарын 28-нд худалдаанд гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх