Хайх

LVMH Prize тэмцээний ялагчаар Wales Bonner марк тодорлоо

LVMH Prize тэмцээний ялагчаар Wales Bonner марк тодорлоо

Бусдаас онцгой

Text: Buro.Mongolia


Зураг:

Залуу дизайнеруудад зориулсан LVMH Prize тэмцээний гуравдугаар улирлын ялагчаар дизайнер Грейс Уэльс Боннер нэрлэгдлээ

Дөнгөж гуравхан жилийн өмнөөс зохион байгуулагдаж эхэлсэн LVMH Prize төсөл нь өнөөдрийн байдлаар залуу дизайнеруудын дунд явагдах хамгийн гол тэмцээн болж хувираад байна. LVMH гэх дэлхийн хамгийн том загварын группийн нэрэн доор явагддаг уг тэмцээний ялагч хормын зуур загварын салбарынхны анхааралд өртөж, бүх алдартай хэвлэл мэдээллүүдээр бичигдэж, карьерийнхээ анхны гарааг амжилттайгаар эхлүүлдэг юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын сүүлээр нээлтээ хийж, хэдэн сарын турш үргэлжилсэн гуравдугаар улирлын тэмцээнд Грейс Уэльс Боннер ялалт байгууллаа.

LVMH Prize тэмцээний ялагчаар Wales Bonner марк тодорлоо (фото 1)

Грейс энэхүү тэмцээнийг тэргүүлж чадсанаараа өөрийнхөө Wales Bonner маркийг хөгжүүлэхэд зориулагдсан 300,000 евро хүртэхээс гадна, мөн LVMH группийн хамт олны хараа, зөвлөгөөн доор нэг сар ажиллах эрх авч байгаа юм. Гэхдээ энэ нь залуу дизайнерын хүртэж байсан анхны шагнал биш аж. Английн Saint Martins сургуулийг төгсөж, саармаг хүйсийн хэв маягтай эрэгтэй загваруудаар дагнасан залуу загвар зохион бүтээгч өмнө нь мөн 2015 онд British Fashion Awards тэмцээний "Эрэгтэй загварын шилдэг шинэ дизайнер" номинацад ялалт байгуулж байжээ.

Эцсийн шатанд үдэж чадсан тэмцээний бусад оролцогчдын нэрсийг эндээс сонирхож үзээрэй.

Pieces by #GraceWalesBonner, 2016 winner of the #LVMHPRIZE @lvmhprize @walesbonner

A photo posted by Vogue Paris (@vogueparis) on

цааш үзэх