Хайх

Марион Котийяр шинэ Lady Dior цүнхний сурталчилгаанд

Марион Котийяр шинэ Lady Dior цүнхний сурталчилгаанд

Намар-2016

Text: Buro.Mongolia


Зураг:

Зурагчин Питер Линдбергийн хариуцсан шинэ Lady Dior цүнхний сурталчилгаанд Марион Котийяр эрх чөлөөтэй, дэгжин франц бүсгүйн дүрийг гаргалаа

Оскарын шагналт бүсгүй анх 2008 онд Dior брэндийн албан ёсны төлөөлөгчөөр тодорч, харин өнгөрсөн жил Lady Dior цүнхний нүүр царай болсон юм. Тэрбээр саяхан брэндийн намрын сурталчилгаанд оролцож, Lady Dior цүнхний шинэ загварыг танилцуулсан байна. Парис хотын Сейн голын эрэг дээр явагдсан зураг авалтын үеэр Марион Котийяр жинхэнэ франц бүсгүйн дэгжин ба тайван төрхийг гаргажээ.

Намар 2016 улирлын Lady Dior цуглуулгад гялалзсан хатгамал бүхий өргөн оосортой сонгодог загвар, мөн алтлаг туяатай сүлжмэл хээтэй шинэ загвар багтсан байна.

Сурталчилгааны зургууд тавдугаар сарын 10-наас эхэлж загварын сэтгүүлүүд дээр нийтлэгдэнэ.

Марион Котийяр шинэ Lady Dior цүнхний сурталчилгаанд (фото 1)Марион Котийяр шинэ Lady Dior цүнхний сурталчилгаанд (фото 2)

цааш үзэх