Хайх

Met Gala 2023: 50,000 гаруй сувдаар бүрхэгдсэн Ким Кардашьяны төрх

Met Gala 2023: 50,000 гаруй сувдаар бүрхэгдсэн Ким Кардашьяны төрх

Text: Buro.Mongolia


А зэрэглэлийн одууд цугларсан 2023 оны Met Gala үдэшлэг Карл Лагерфельдийн сэдэв дор явагдаж байгаа гэдэг утгаараа дийлэнх зочид  эрвээхэй зангиа, хар цагаан өнгөөр гангарч, шүр сувдан деталийг өөрсдийн төрхдөө шигтгэсэн байв. Тэгвэл өнгөрсөн жил Мерилин Монрогийн даашинзаар гоёж анхаарал татаад байсан Ким Кардашьян энэ удаа 50,000 гаруй цэнгэг усны сувд, 16,000 болор чулуу хэлхсэн кутюр даашинзаар гоёжээ. Энэхүү гоёл нь Schiaparelli загварын ордны бүтээлч захирал Дэниел Розберригийн бүтээл бөгөөд урлах үйл явц нийт 1,000 цагийн турш үргэлжилсэн байна. Ким Кардашьян “Би төрхөө сувдаар бүрдүүлэхийг хүссэн. Карлыг домогт Chanel-ын сувдууд хамгийн сайн илэрхийлж чаддаг” хэмээн Met Gala-гийн шууд дамжуулалтын үеэр хэлжээ.

Түүний үсний засалтыг алдарт Памела Андерсоны төрхөөс сэдэвлэн бүтээсэн бөгөөд стилистээр нь Крис Эплтон ажилласан байна. Харин Кардашьяны нүүр будалтыг алдартнуудын мейкап артист Марио Дедиванович хийжээ.

Met Gala 2023: 50,000 гаруй сувдаар бүрхэгдсэн Ким Кардашьяны төрх (фото 1)
Met Gala 2023: 50,000 гаруй сувдаар бүрхэгдсэн Ким Кардашьяны төрх (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх