
Met Gala 2025: Заавал уригдах ёстой бүсгүйчүүд хэн бэ?
Дэлхийн хамгийн нэр хүндтэй хувцас загварын арга хэмжээ болох Met Gala “Superfine: Tailoring Black Style” сэдвийн доор Нью-Йорк хотноо сүр жавхлантайгаар эхлэхэд ердөө хэдхэн цаг үлдлээ. Тус арга хэмжээ нь загварын түүхийг бичдэг эрхмүүд буюу соёл, урлаг, загвар, сэтгүүл зүй болон кино урлагийн шилдэг төлөөлөгчдийг нэгэн дээвэр дор цуглуулдгаараа алдартай билээ. Энэ жил Met Gala-д урьдын адил 450 орчим зочин уригдсан бөгөөд тэдний нэрс одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Гэсэн ч зохион байгуулагч Vogue сэтгүүл заавал ирэх ёстой алдартнуудын нэрийг анхлан нийтэлжээ.
Met Gala-гийн улаан хивсээр алхах зочдын дунд “дэнди” хэв маягийг харуулах гэж буй эрчүүд онцгой анхаарал татаж байгаа ч, тус сэдвийн гоо зүйг бүрэн дүүргэж чадах гол түлхүүр нь эмэгтэй алдартнууд хэвээр байна. Тэд бол зөвхөн өөрсдийн туурвидаг уран бүтээлээрээ бус, хувцас загварын хэлээр түүх бичин үлдээдэг загварын охин тэнгэрүүд билээ.
Ингээд энэ жилийн Met Gala-д хамгийн их хүлээлт үүсгээд буй, улаан хивсний ёслолд заавал ирэх ёстой эмэгтэй алдартнуудыг хүргэхийн зэрэгцээ тэдний өнгөрсөн жилийн Met gala-д өмссөн гоёлыг эргэн нэг санацгаая. Энэ жил тэд бидний харцыг хэрхэн булаах вэ гэдгийг хэдхэн цагийн дараа харах үлдлээ.












Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт