Хайх

#MNTM: Хүмүүс хэнийг дэмжиж хамгийн их санал өгсөн бэ?

#MNTM: Хүмүүс хэнийг дэмжиж хамгийн их санал өгсөн бэ?

Гэвч шүүгчдийн дүгнэлтэнд нөлөөлөхгүй

Text: Ж.Чинбат


Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн оролцогчдоос та хэнийг дэмжиж байна вэ гэх санал асуулгыг бид өнгөрсөн долоо хоногоос эхлэн явуулсан билээ. Ингээд олны хайрыг татаж чадсан охидыг танилцуулъя

Юуны өмнө энэхүү санал асуулга нь Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн шүүгчдийн гаргах шийдвэрт нөлөөлөхгүй, зөвхөн олон нийт ямар оролцогчдыг дэмжиж байгааг тодруулах зорилготой байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. CBS Studios International компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус тэмцээний шүүлт нь зөвхөн оролцогч охидын ур чадвар, тухайн дугаарын зураг авалтанд зорилгоо хэр сайн биелүүлж байгаагаар дүгнэгдэж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт Бюро 24/7 сэтгүүлийн хуудаснаа гурван санал асуулга гарсан. Эхний санал асуулга нь "Шилдэг 11 оролцогчдоос та хэнийг хамгийн их дэмжиж байна вэ" гэсэн асуулгаар өрнөсөн юм. Энэхүү санал асуулгад хоёрдугаар сарын 6-ны байдлаар хамгийн олон буюу 5101 хүний саналыг оролцогч Б.Ану-Үжин авч чадлаа. Харамсалтай нь санал асуулгаас 34%-ийн саналыг авсан Б.Ану-Үжин өчигдөр гарсан долоо дах дугаарт тэмцээнийг орхисон юм. Санал асуулгын хоёрдугаар байранд 16%-ийн саналаар Ю.Балжидмаа жагслаа. Түүнийг 2450 хүн дэмжиж саналаа өгчээ. Гуравдугаар байранд Ш.Мандхай орсон бөгөөд түүнийг нийт оролцогчдын 13% болох 2045 хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

#MNTM: Хүмүүс хэнийг дэмжиж хамгийн их санал өгсөн бэ? (фото 1)

Дараагийн санал асуулга болох Зурхайн 12 ордоор сэдэвлэсэн зураг авалтанд уншигчдын 26% нь Б.Ану-Үжингийн зургийг хамгийн гоё болсон гэж дүгнэжээ. Түүний араас 21%-ийн саналаар Т.Сарангэрэл хоёрдугаарт, 13%-ийн саналаар Т.Номин-Эрдэнэ гуравт жагсчээ.

"Аймшиггүй үзэсгэлэнт бүсгүйчүүд" зураг авалт нь оролцогчдын хувьд айдсаа дийлж өөрийгөө ялах, ямар ч үед зорилгоо биелүүлэх чадварыг нь сорьсон хүндхэн даалгавар болсон. Энэхүү зураг авалтанд шүүгчид Б.Ану-Үжинг "хэтэрхий хичээж", айдастайгаа тэмцэлдэж чадалгүй зургандаа маш муу гарсан гэх шалтгаанаар хамгийн бага оноог өгсөн юм. Гэвч уншигчдын 32% нь буюу хамгийн олон хүн Б.Ану-Үжинг дэмжжээ. Түүний дараагаар Т.Сарангэрэл 20%-ийн санал авч хоёрдугаар байранд орсон бол М.Анхбаяр нийт уншигчдын 11%-ийн дэмжлэгийг авчээ. 

Цаашид биднийг Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн есөн дугаар хүлээж байгаа. Өнгөрсөн дугааруудыг эргэн харахад хэн шилдэг вэ гэдгийг урьдчилан таах боломжгүй, нэг дугаарт шилдэг болсон оролцогч дараагийн шинэ дугаарт гэртээ харьж ч болохуйц маш өрсөлдөөнтэй болж байна. Ямартаа ч энэхүү тэмцээнээс цорын ганц ялагч тодорч "Монголын дараагийн топ модель" гэх эрхэм алдрыг хүртэх юм. Тэр мөч хүртэл Бюро 24/7 зураг авалт бүрийг танд хүргэж, санал асуулгыг үргэлжлүүлэх болно. Тиймээс та бүхэн тухайн дугаарын зургийг харж, өөрийн шилдэг гэж үзсэн зургандаа саналаа өгөөрэй. 

цааш үзэх