Хайх

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ

30 жилийн турш тэмцсэний эцэст зорьсондоо хүрчээ

Text: Бюро 24/7


Амьтанд шударгаар хандахын төлөөх хүмүүс буюу PETA байгууллага "I'd Rather Go Naked Than Wear Fur" (Үслэг эдлэл өмссөнөөс нүцгэн явсан нь дээр) нэртэй байгалийн гаралтай үслэг эдлэлийн үйлдвэрлэл, хэрэглээ, худалдааг эсэргүүцсэн алдарт аяныг өндөрлөхөөр шийджээ. PETA-гийн мэдэгдсэнээр тэд зорьсондоо хүрсэн тул цаашид уг аяныг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

"Бараг бүх дизайнерууд байгалийн гаралтай үслэг эдлэлээс татгалзсан. Калифорнид бүр байгалийн гаралтай үслэг эдлэлийн худалдааг хуулиар хориглосон. Хатан хаан Элизабет II хүртэл цаашид ийм төрлийн хувцас өмсөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Macy's их дэлгүүр үслэг эдлэлийн тасгуудаа хаасан төдийгүй саяхан Хойд Америкийн хамгийн том үслэг эдлэлийн дуудлага худалдаа дампуурлаа зарласан" хэмээн "I'd Rather Go Naked Than Wear Fur" аяны дэд ерөнхийлөгч ба үүсгэн байгуулагч Дэн Мэтьюс ярьжээ.

PETA уг аяны хүрээнд анхны сурталчилгаагаа 1990 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр цацаж байсан бөгөөд сурталчилгаанд зориулан The Go-Go's хамтлагийн гишүүд нүцгэн зургаа даруулж байсан юм. Үүнээс хойших 30 жилийн хугацаанд "I'd Rather Go Naked Than Wear Fur" аяны сурталчилгаанууд жил бүрийн загварын долоо хоногийн үеэр Times Square талбайн дэлгэцүүдээр гардаг уламжлалтай болсон билээ. Энэ хугацаанд сурталчилгаанд модель Кристи Тарлингтон, Тайра Бэнкс ба Памела Андерсон, жүжигчин Жиллиан Андерсон ба Ким Бессинжер нар оролцоод амжсан юм.

Хэдийгээр PETA энэхүү алдарт аяныг ийнхүү зогсоож байгаа ч байгалийн гаралтай үслэг эдлэл хэрэглэсээр байгаа улс орнуудад тэмцлээ үргэлжлүүлэх гэнэ. Тэд мөн цаашид үслэг эдлэлээс гадна амьтны арьс шир, ноосны хэрэглээний эсрэг тэмцэлд төвлөрөх гэнэ.

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 1)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 2)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 3)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 4)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 5)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 6)

PETA байгалийн гаралтай үслэг эдлэлийн эсрэг аяныг зогсоолоо. Тэд ялалт байгуулжээ (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх