Хайх

Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд

Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд

Text: Ж.Булган


Шинэ оны босгон дээр хотын завгүй хэмнэлтэй зэрэгцэн, Шангри-Ла төвд шинээр үүд хаалгаа нээсэн Eyeconic дэлгүүрт бид зочиллоо. Үүдээр ормогц дэлхийн алдарт Ray-Ban брэндийн нүдний шилнүүд ээлж дараалан өрөгдсөн байх ба энэ нь Eyeconic-ийн санал болгож буй брэндүүдийн зөвхөн эхлэл төдий байлаа.

Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулдаг Би Ти Эф компани энэхүү нээлтээрээ нүдний шил сонирхогчдын дунд шинэ өнгө нэмж, Oakley, Ray-Ban, Versace, Armani Exchange, Vogue Eyewear, Coach, Jimmy Choo, Bliz зэрэг олон улсын алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлж буйгаа ийнхүү танилцууллаа. Дэлгүүрийн орон зайд хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол гоёлын болон спорт хэв маягийн нүдний шилнүүдийг тодорхой дэглэлттэйгээр эгнүүлэн байршуулсан гоёмсог хэсэг бөгөөд хэлбэр дизайны хувьд тухайн брэндийн сор болсон загваруудыг түүвэрлэн танд хүргэж буйг мэдрэх нэгэн онцлох хэсэг байлаа.

“Олон брэндийг хамарсан энэхүү multi-brand дэлгүүр маань бүх насны худалдан авагчдад чиглэсэн. Спортоор идэвхтэй хичээллэдэг залуусаас эхлээд нүдний шилээрээ хэв маягаа тодотгох дуртай охид бүсгүйчүүд, мөн уламжлалт хэлбэрийн нарны шил сонирхдог хүмүүс ч манай дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой” хэмээн төслийн ахлах Г.Алтанзул нээлтийнхээ үеэр бидэнд онцоллоо.

Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 7)

Нүдний шил гэдэг нь нэг талаар өдөр тутмын хэрэгцээ боловч нөгөө талаар хүний донж, дүр төрхийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг загварын элемент билээ. Олон зууны тэртээ нүд судлалын шинжлэх ухаанд хараа засах зорилгоор бүтээгдэж байсан нүдний шил өдгөө маш олон хэрэгцээ шаардлагуудад нийцсэн баялаг сонголтуудтай болжээ. Гэхдээ нүдний шил сонгох үйл явц дандаа амар байдаггүй. Онлайн худалдаа эсвэл загварын сэтгүүлийн хуудаснаас хараад “энэ л надад яг тохирно” хэмээн төсөөлсөн шил бодит байдал дээр нүүрний хэлбэр, дүр төрхтэй огт зохицохгүй байх тохиолдол цөөнгүй. Хацарын ясыг нухах, ярих үед нүүрний булчин дагаж хөдлөх, нум хэсгээрээ холгох, нүүрний зөв харьцааг алдагдуулах зэргээр бидний хүлээлтэд хүрдэггүй. Тиймээс нүдний шил гэдэг хээвнэг хийх сонголт бус, харин хувь хүнд тохирох тэнцвэр, цэвэр мэдрэмжийн асуудал болж ирдэг. Дуртай брэндийнхээ нүдний шилийг гаднын орноос бус Монголдоо авах боломжийг Eyeconic дэлгүүр өгч байгаа нь таны цаг хугацааг хэмнээд зогсохгүй зүүж үзэх, харьцуулах, өөрийгөө өөр өнцгөөс харах энэ боломж нь “энэ шилийг би онлайнаар захиална” гэх сэдлээс илүү “энэ надад тохирч байна” гэх бодит мэдрэмж рүү хөтөлнө.

Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 8)

Хамгийн чухал зүйл бол нарны шилийг сонгохдоо та зөвхөн дэлхийд чанараараа танигдсан брэндүүдийг авах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Учир нь чанаргүй материалаар хийгдсэн нүдний шил таны харааг улам муутгахаас гадна зовхи орчмын үрчлээнд ч нөлөөлдгийг нэгэнт батлаад байгаа.

Нарны шил гэдэг бол шууд утгаараа нарны хурц туяанаас таныг хамгаалах үүрэгтэй. Тэгвэл өвлийн спортоор хичээлдэг танд Oakley брэнд хамгийн зөв сонголт. Нарны туяа цасан дээр ойж нүд гялбах эрсдэлээс энэ шил хамгийн сайн хамгаална. Харин хэзээд үнэ цэнээ алддаггүй Ray-Ban брэнд таны насан туршийн хэрэглээ, насан туршийн донжийг тодорхойлно, “миний өмнөөс Ray-Ban минь ярьчихдаг юм аа” гэдэг хошигнол ч бий. Энэ мэтчилэн гоёлын болон спорт чиглэлийн шилнүүдийг хооронд нь сөргүүлэлгүй, харин нэгэн түүхийн хоёр өгүүлбэр мэт зэрэгцүүлэн байршуулжээ. Цаашилбал Versace-ийн тод илэрхийлэл, Armani Exchange-ийн минимал загвартай нарны шил, Vogue Eyewear, Coach, Jimmy Choo-гийн илүү дэгжин нүдний шилний сонголтууд нь нэг орон зайд хоорондоо уусан зохицож, та бидний сонирхлыг улам бадраана.

Дээрх 8 брэндийн нүдний шилийг оруулж ирж буй Eyeconic-ийн хамт олон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй олон олон зорилтуудынхаа төлөө шамдан ажиллаж байгаагаа хэлээд, Би Ти Эф компанийн үүсгэн байгуулагч Л.Огторгуй: “Бид дараа жил бас дахин хэд хэдэн нүдний шилний брэндүүдийг Монголдоо оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Мөн хувь хүний нүдний хараанд тохируулан линз тааруулах үйлчилгээг ч бид нэвтрүүлэх болно” хэмээлээ.

Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 20)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 21)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 22)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 23)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 24)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 25)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 26)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 27)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 28)
Oakley, Ray-Ban, Versace, Vogue Eyewear зэрэг нарны шилний брэндүүд Монголд (фото 29)

Eyeconic

Хаяг: Шангри-Ла Молл 2 давхарт

Facebook: Eyeconic

Instagram: eyeconic_concept_store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх