Хайх

Рианна японы гудамжны панк хэв маягтай оймсны цуглуулга гаргалаа

Рианна японы гудамжны панк хэв маягтай оймсны цуглуулга гаргалаа

Fenty Puma x Stance

Text: Buro.Mongolia


Зураг:

Рианнагийн загварын карьер эрчимтэй өсч байна. Тэр Парист Fenty x Puma хавар-зун 2017 цуглуулгаа танилцуулсны дараагаар эрэлт ихтэй байгаа Fenty x Puma Creepers кетээ дахин худалдаанд гаргасан. Харин одоо оймсны цуглуулга дэлгэж байна

Дуучин бүсгүй дөрөв дэх удаагаа америкийн Stance оймсны брэндтэй хамтарч, ээлжит шинэ цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн капсул цуглуулгад найман төрлийн дундаж урттай ба нэг урт оймс багтсан байна. Оймснуудын дизайныг гаргахад Рианнад америкийн зураач Биж Карман тусалжээ. Тэр дуучны япон уур амьсгалтай хээ угалзыг гудамжны элементүүдтэй хослуулах санааг цаасан дээр буулгаж өгсөн байна.

Сануулж хэлэхэд Рианнагийн Fenty Puma намар-өвөл 2016 улирлын үндсэн цуглуулга мөн адил япон соёлыг орчин үеийн хэв маягт оруулсан, гудамжны панк өнгө аястай болсон байгаа.

Рианна японы гудамжны панк хэв маягтай оймсны цуглуулга гаргалаа (фото 1)Рианна японы гудамжны панк хэв маягтай оймсны цуглуулга гаргалаа (фото 2)Рианна японы гудамжны панк хэв маягтай оймсны цуглуулга гаргалаа (фото 3)

 

цааш үзэх