Ritz Diamonds үүд хаалгаа нээлээ
Хувийн зөвлөгөө, байгалийн алмаз, цор ганц загвар
Орчин цагт байгалийн үнэт чулууг эх газраас олборлох үйл явц улам ярвигтай болж, үүнийгээ дагаад зах зээлд худалдаалагдах үнэт чулуу тэр дундаа очир эрдэнийн үнэ цэн улам нэмэгдсээр. Эмэгтэй хүн бүрийн гоёлд гарцаагүй чимэг болох очир эрдэнэс үе дамжин үлдэх мөнхийн дурсгал болон үлддэг. Дэлхийд олон зуун үнэт эдлэлийн брэндүүд бий ч үнэт чулууны гарал үүсэл, ангилал зүй хийгээд хөрөнгө оруулж болохуйц бүтээгдэхүүнийг ялгаж таних нь худалдан авагч бүрийн анхаарах ёстой чанарын хэмжүүрүүд байдаг.


Тэгвэл эл сонголтод тань чанараар ялгарах нэгэн шинэ дэлгүүр нэмэгдлээ. Улаанбаатар хотын маань дээд зэрэглэлийн худалдааны төв болох Shangri-La дэлгүүрийн хоёрдугаар давхарт алмаз буюу очир эрдэнийн чулуугаар брэндийн үнэ цэнээ тогтоосон Ritz Diamonds үүд хаалгаа нээж буйг дуулгахад таатай байна. Юун түрүүнд тус үнэт эдлэлийн дэлгүүр нь хэрэглэгч бүртэй ганцаарчлан хүлээн авч уулзах үйлчилгээг тасралтгүй явуулах бөгөөд тухайн хүний ямар бүтээгдэхүүн сонирхож байгааг мөн өөрийн хүсэлтээр ямар төрлийн үнэт эдлэл захиалж хийлгүүлэх талаар өргөн сонголтыг олгож буй. Тайван, тухтай орчныг нэн тэргүүнд бүрдүүлж, үйлчлүүлэгч хэн бүрийн төсөөллийг бодит болгох уур амьсгалыг цогцлоосноор үнэт эдлэлийн мастерууд зөвхөн танд чиглэн ажиллах тансаг орчныг дурдахгүй байхын аргагүй.
Эрдэнийн чулуу тэр дундаа алмаз чулууны хувьд хавь илүү торгон мэдрэмжийг урчуудаас шаарддаг. Хэдий хамгийн нягт сайтай чулуу хэмээн яригддаг ч эцсийн дүр төрхөө олох хүртэл ярвигтай, олон шат дамжлагыг туулдаг онцлогтой. Иймдээ ч алмазыг зөвхөн гялалзсан гадаргуугаар хэмжих нь хангалтгүй. Хаана, ямар хөрснөөс олборлогдсон бэ гэдэг анхны асуулт нь өөрөө тухайн чулууны үнэ цэн, цаашдын боловсруулалтын арга барилыг тодорхойлох эхлэл болж өгдөг. Үүнээс цааш хийгдэх алхмууд зөвхөн техникийн ажил биш, харин тухайн алмазын “дотоод гэрэл, дотоод гоо сайхан"-ыг ил гаргах нарийн урлаг болон хувирдаг.

Ritz Diamonds-ийн бүхий л алмаз чулуунууд гарал үүслийн бичигтэй, олон улсын үнэлгээний зарчимд тулгуурласан ба гагцхүү байгалийн алмаз чулууг санал болгодгоороо онцлог. Хамгийн дээд зэргийн эрдэнийн чулууг сонгодог хийцээр зүсэж, өндөр чанартай огтлолт, чулууны гэрэл ойлт, хэлбэр хийцийн арвин их хувилбаруудыг танд санал болгохоос гадна олон улсын нэр хүнд бүхий үнэт чулууны итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран ажилладаг нь тэдний бидэнд өгч буй мөнхийн баталгаа билээ. Түүнчлэн үе үеийн Холливүүдийн алдартнуудын зүүж байсан алмаз чулуунуудын загвар хэдийнээ олон улсын тэргүүлэх хэв загваруудын тоонд багтах болсон ба Ritz Diamonds лабораторийн аргаар ургуулсан Холливүүдийн гэх тодотголтой алмаз чулууны хэлбэрүүдийг мөн хэрэглэгчдэдээ санал болгож байгаа билээ.
Үйлчлүүлэгч нэг бүртэй тулж ажиллах тус дэлгүүрийн үндсэн зорилгод бид гурван энгийн шатыг дамжина.

ЗӨВЛӨГӨӨ, ХУВИЙН УУЛЗАЛТ
Та өөрийн боломжит цагийг товлон хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлж, халуун яриаг өрнүүлэн тухлан саатаарай.
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨ
Тус өдөр та өөрийн хүслээ бодит болгох боломжтой бөгөөд мэргэжилтний зөвлөгөөний дагуу хэлбэр, хэмжээ, хийцлэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн ямар өнгө төрхөөр гарахыг хамт шийдэн захиалгыг баталгаажуулах боломжтой.
ЗАХИАЛГАА ХҮЛЭЭН АВАХ
Бэлэн болсон бүтээгдэхүүнийг тансаг баглаа, боодлын хамт та гардан авна. Энэ бол хайртай хүндээ эсвэл өөртөө авч буй хамгийн нандин бэлэгний сонголтуудын нэг байх болно.
Үе дамжин үлдэх жинхэнэ түүхийн эхлэл, харин одоо танаас эхлэх үлдлээ...






Ritz Diamonds
Хаяг: Шангри-Ла Молл 2 давхарт
Вэбсайт: www.ritz.mn
Facebook: Ritz Diamonds
Instagram: Ritz_diamonds_mongolia
Утас: 72727489
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт