
Росселла Жардини болон Moschino брэндийн хамтрал
Хавар 2026 цуглуулга
Италийн алдарт Moschino загварын ордны бүтээлч захирал асан Росселла Жардини одоогийн бүтээлч захирал Алессандро Энрикестэй хамтран 2026 оны Миланы загварын долоо хоногийн хүрээнд шинэ цуглуулга танилцуулах гэж байгаа тухай WWD мэдээллээ.
1983 онд Росселла Жардини Bottega Veneta-д ажиллаж байгаад Moschino загварын ордон руу шилжиж, тухайн үед дөнгөж эхлэлээ тавьж байсан брэндийн хөгжлийг олон жил чиглүүлжээ. Moschino брэндэд 2013 он хүртэл ажиллах хугацаандаа үүсгэн байгуулагч Франко Москиногийн баруун гар, үнэнч туслах байсан төдийгүй брэндийн философийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн нэгэн юм.
Moschino загварын ертөнцөд өвөрмөц, хөгжөөнт хэдий ч гүн философийг хувцсаараа илэрхийлж чадсан. Брэндийг таних тэмдэг болсон төрөл бүрээр загварчилсан бөмбөлгөн хээ нь түүнтэй салшгүй холбоотой юм.
"Шинэ улирлын цуглуулгад түүний олон жилийн туршлага, нарийн мэдрэмж, үнэтэй зөвөлгөөг шингээсэн байгаа" хэмээн Алессандро Энрикес онцлон хэлсэн байна.
Олон жилийн дараа Moschino-д эргэн ирж буй Росселла Жардинигийн оролцоо энэ удаагийн цуглуулгыг улам сонирхолтой, өвөрмөц болгох нь гарцаагүй. Харин ямар өнгө төрх, сэтгэлгээ шингэсэн бүтээлүүд үзэгчдийн өмнө дэлгэгдэх бол гэдгийг харах л үлдээд буй.