Хайх

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа

Text: Ж.Булган


Chanel брэнд дахин шинэ дүр төрхийг бидэнд санал болгож, өөрсдийн брэндийн үнэ цэнийг ахин шинээр тайлбарлалаа. Тодруулбал энэ жил тухайн брэндийн шинээр томилогдсон бүтээлч захирал Матье Блази өөрийн хоёр дахь загварын цуглуулгаа Нью-Йорк хотод амжилттай зохион байгууллаа. Өмнө нь тус загварын ордон 2018 онд өөрсдийн шоугаа эл хотод танилцуулж байснаас хойш долоон жилийн дараа буюу уржигдархан Chanel эргэн ирж Америк хэрэглэгч нартайгаа учран золголоо. Нөгөөтээгүүр Матье Блазигаар ахлуулсан Chanel, Métiers d’art 2026 цуглуулгаа Нью-Йорк хотод танилцуулсан нь мэдээж утга учиртай компанит ажил болсон нь гарцаагүй. Нью-Йорк бол дэлхийн бусад загварын хотуудыг бодвол арай өөр хэмнэлтэй. Онцлог нь уг хотын завгүй хэмнэлд залуус өөрсдийгөө илэрхийлэх чөлөөт атлаа дэгжин хувцсыг түлхүү сонгодогтой холбоотой билээ. 2015 онд Chanel, Сөүл хотод загварын шоугаа танилцуулахдаа Солонгосын уламжлалт дээлээс санаа авсан цуглуулгыг гаргаж байсан нь Солонгос хэрэглэгчдэд Chanel хэрхэн уясаж болохыг харуулж байсан. Яг үүн шиг Матье Блази зөвхөн Нью-Йорк хотын ганган бүсгүйчүүдэд зориулсан цуглуулгаа танилцуулсан гэж тайлбарлаж болох юм.

Яагаад дэлхийн хувцас загварын шүүмжлэгчид энэхүү шоунд өндөр хүлээлт өгч байсныг тайлбарлавал, аравдугаар сард Матье Блази анхны загварын цуглуулгаа олон нийтэд танилцуулсан бөгөөд Chanel-ийг шинэ түвшинд гаргаж чадсан хэмээн мэргэжилтнүүд дуу нэгтэй дүгнэсэн билээ. Нарийн гар ажиллагаатай, урт оноотой юбка, Chanel-ийн цүнхэнд давамгай ашиглагддаг алтлаг гинжийг цамцны энгэрийн дотуур эмжиж, малгайн гоёлыг илүү авангард хэв маяг руу буулгасан гээд онцгой загварууд танилцуулсныг дурдахгүй байхын аргагүй. Үүгээр хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк хотод танилцуулагдсан загваруудын талаар уншигчдадаа хүргэхийн сацуу Парист болсон 2026 хавар-зуны онцлох бүтээлүүдийг эргэн нэг харцгаая.


Chanel Métiers d'art 2026, Нью-Йорк


График урлал

Сүүлийн жилүүдэд Chanel хувцас загварын ордон бүтээлүүддээ график болон материал дээр үг бичих гэх мэт техникүүдийг ашиглаагүй билээ. Зарим талаараа “Chanel-ийн бүтээлд ямар ч элдэв зүйл нэмж болохгүй, даавуу нь гэхэд л хэдэн мянган еврогоор үнэлэгддэг учраас тэр юм шүү дээ” гэж хэлэх үнэнч худалдан авагчид цөөнгүй бий. Харин энэ удаад Блази эрхэм Chanel-ийн дүрмийг зоригтой эвдэж өөрийн санаагаа шингээн, давхар домогт Коко Шанелийн үлдээсэн үндсэн элементүүдийг хадгалан авч үлджээ.

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 1)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 2)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 3)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 4)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 5)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 6)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 7)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 8)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 9)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 10)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 11)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 12)

Өөр хоорондоо эрс тэрс загварууд

Сул жийнс өмд, твид хүрэм, 30-аад оныг санагдуулам даашинз, неон өнгийн материал гээд загвар тус бүр өөрийн гэсэн өнгө аясыг илтгэв. Энэ ч утгаараа Нью-Йоркийн охид өөр хоорондоо огт адилгүй хувцасладаг гэдгийг харуулах гэсэн шиг Chanel энэ удаа 168 Bowery газар доорх метроны буудлаар дамжин өнгөрч байгаа бүсгүйчүүдийн тухай өгүүлэх уран сайхны зохиомжтой загварын шоу танилцуулсан биз ээ. Амьтны хээг хэзээ байтлаа Chanel онцолдог байлаа даа гэж бодвол энэ бас л өрөөсгөл юм, Chanel-д өөрсдийнхөөрөө зохиомжилсон амьтны хээ байдаг гэдгийг мартуузай.

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 13)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 14)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 15)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 16)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 17)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 18)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 19)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 20)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 21)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 22)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 23)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 24)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 25)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 26)

Chanel хавар-зун 2026, Парис


Цагаан камеллиа цэцэг тус брэндийн бэлэг тэмдэг гэвч...

Chanel брэнд хэд хэдэн зүйлсийг өөрсдийн бэлэг тэмдэг хэмээн тунхагласны нэг нь цагаан камеллиа цэцэг юм. Загварын хэллэгээр аливаа нэг брэндэд “timeless” буюу орчуулбал хэзээд үнэ цэнээ алддаггүй бүтээл гэж байдаг. Chanel-ийн хувьд твид хүрэм байдаг ба сайтар ажиглавал камеллиа цэцгийн хатгамалтуудтай бүтээлүүд ч “timeless” гэх тодотголд багтана. Энэ жил Матье Chanel руу дахин өөр төрлийн цэцгүүдийг онцолсноор цуглуулгаа илүү сонирхолтой болгож нэг талаараа хэт хэтрүүлэгтэй, шинэлэг байх алхмыг Chanel брэндэд тааруулан эвтэйхэн байдлаар уялдуулсан гэлтэй.

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 27)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 28)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 29)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 30)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 31)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 32)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 33)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 34)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 35)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 36)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 37)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 38)

Хар цагаан өнгөний хоршил Chanel-ийн нэрийн хуудас

Chanel брэнд нь дараах таван өнгө буюу улаан, беж, алтлаг шар, хар болон цагаан өнгийг өөрсдийн үндсэн өнгө хэмээн тайлбарладаг. Эдгээр таван өнгөнүүдийг тус брэнд төгс хоршуулдаг ба хар цагаан өнгийг Коко Шанель янз бүрийн байдлаар зохицуулсан байдаг нь хувцас загварын түүхэнд маш том хувьсал, шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан билээ. Матье анх албан тушаалаа дөнгөж аваад тус загварын ордонд хадгалагддаг үе үеийн бүтээлүүдтэй танилцаад уулга алдаж байснаа дурсан ярьсан байдаг. Тэрээр Парист болсон анхны цуглуулгадаа хар цагаан өнгөний хоршлыг гайхалтай хоршуулж хар өнгийн шугаман оруулгаар эмэгтэй хүний галбирыг тодотгосон гайхалтай загваруудыг танилцуулсан юм.

Ийнхүү Матьегаар удирдуулсан Chanel тэс ондоо илүү эрч хүчтэй загваруудыг танилцууллаа. Түүнчлэн загвар болгон олон өнгөний тоглолтуудтай байсан ч хаанаас нь ч ажсан энэ бол гарцаагүй Chanel байна гэж танигдахаар бүтээлүүдийг Матье зохиожээ. Хувцас загварт “классик” гэдэг тодотгол байдаг харин их хотын загварлаг залуучууд Классик гэх тодотголоос үл зугтах цаг ирлээ. Учир нь бидэнд яг одоо “галзуу, зоримог атлаа классик Chanel” байдаг боллоо.

Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 39)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 40)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 41)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 42)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 43)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 44)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 45)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 46)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 47)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 48)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 49)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 50)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 51)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 52)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 53)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 54)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 55)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 56)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 57)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 58)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 59)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 60)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 61)
Матье Блази Chanel брэндэд шинэчлэлийг авчирлаа (фото 62)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх