Хайх

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд

Шинэ мянганыхны уран сэтгэмжид хязгаар гэж бий юу?

Text: Buro.Mongolia


Каллиграффити гэх гудамжны дүрслэх урлагийн нэгэн өвөрмөц урсгалын талаар та өмнө нь дуулж байсан уу? Бичиг үсэг, урлаг хоёрыг хослуулсан каллиграф болон гудамжны граффити урлагийн нэгдэл гэгдэх энэхүү харьцангуй шинэ урсгал нь сүүлийн үед хүчтэй дэлгэрч, загварын салбар луу хүртэл нэвтэрч байна. Үүний хамгийн тод жишээ бол шинэ мянганыхныг чиглэж, илүү залуу сэтгэлгээгээр үйл ажиллагаа явуулах болсон Fendi загварын ордон болон каллиграффити урсгалын үндсэн төлөөлөгчдийн нэг Покрас Лампас нарын хамтын ажиллагаа юм. Тодруулбал залуу уран бүтээлч Покрас Лампас саяхан Fendi ордны "F is For..." нэртэй залуучуудыг чиглэсэн шинэ вебсайтад зориулж Итали улс дахь хамгийн том каллиграффити бүтээлийг зурсан байна.

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 1)

Ром хотын Palazzo della Civiltà Italiana барилгын дээвэр дээр байрших аварга том каллиграффити бүтээлийг тоо баримтаар илэрхийлбэл:

  • Нийт талбай: 1270 м2
  • Зарцуулагдсан будаг: 550л
  • Шаардагдсан хугацаа: 2 өдөр

Харин Покрас Лампасын энэхүү каллиграффити зурганд ямар утга санаа агуулагдсан бол?

F is for ... FENDI.
Art for the World.
We are sharing this values
To inspire everyone:

Limitless art. Fearless action.
We have courage and passion
To change any location.

No limits of fun. Our way is new fashion.
We have freedom of mind
And we have your attention.

Keeping eyes open every day,
I'm exploring the World
To perform my own way.

We are the future.
We are never same.


Fendi брэндийн залуу хэрэглэгчид буюу шинэ мянганыхныг төлөөлөх энэхүү шүлгийг Покрас Лампас каллиграффити хэлбэрт оруулан зуржээ. Уг шүлэгт шинэ мянганыхны хэмжээ хязгаарт баригддаггүй урлаг, эр зоригтой үйлдэл, эрх чөлөөтэй сэтгэлгээ болон дэлхийг судлах, өөрчлөх хүсэл тэмүүлэл өгүүлэгдэнэ. "Бид бол ирээдүй. Бид хэзээ ч нэгэн хэвийн байхгүй" гэх үгсээр уг шүлэг төгсөнө. 

Покрас Лампас бол орчин үеийн каллиграффити урсгалын хамгийн чадварлаг төлөөлөгчдийн нэг юм. Тэрээр 2015 оны арваннэгдүгээр сард Сөүл хотноо бие даасан үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ, Франц, Герман ба Итали улсуудад уран бүтээл туурвин явж байгаа нэгэн. Түүний шилдэг бүтээлүүдийн оригинал хувилбарууд нь дэлхийн өнцөг бүрд байршсан байгаа.

Ингээд шинэ төслийн хүрээнд Бюро 24/7 Покрас Лампастай уулзан "чимээгүй ярилцлага" өрнүүллээ. "Чимээгүй ярилцлага"-ын үндсэн санаа асуултын хариултыг үгээр биш, харин зургаар идэрхийлэхэд оршиж байгаа юм.

Та "F is For..." төслийг хэрхэн гудамжны дүрслэх урлаг хэлбэрээр илэрхийлж чадах вэ?

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 2)

Этгээд, гажууд байна гэдэг ямар байхыг хэлэх вэ?

TØ 7OLŁO₩ ¥0UR O₩Ñ WÅУ. (Өөрийнхөө жимийг дагах)

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 3)

Таны хувьд шинэ мянганыхан гэж хэн бэ?

₩£ ĀR3 THĘ 7ŪTÙR£. (Бид бол ирээдүй)

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 4)

Бүх гарагийг төлөөлөн харь гарагийнхан руу "F" үсгээр эхэлсэн үг илгээх болбол та ямар үг сонгох вэ?

F Ü 5 Ï Ø Ñ. (Нэгдэл)

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 5)

Таны хамгаас дуртай уран бүтээл тань юу вэ?

Би ганцхан бүтээлийг онцлон нэрлэж чадахгүй. Учир нь надад олон дуртай бүтээл бий. Надад байдаг маш олон төрлийн, өөр хэв маягтай бүтээлүүдээс аль нэгийг нь нөгөөгөөсөө илүү хэмээн шүүхийг хүсэхгүй байна.

Palazzo della Civiltà Italiana барилгын дээвэр дээр каллиграффити зураг зурах санаа танд хэрхэн төрсөн бэ?

Кристиана анх энэ санааг гарган над руу и-мэйл илгээсэн.

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 6)

"F is For..." төслийг хамгийн төгс тодорхойлох орос үгийг нэрлэнэ үү?

Ф Ã H T Ā 3 И Я. (Уран сэтгэмж)

Бюро 24/7 чимээгүй ярилцлага: Каллиграффити уран бүтээлч Покрас Лампас “F for Fendi” төслийн хүрээнд (фото 7)

 

Итали улсын хамгийн том каллиграффитиг зурсан үйл явц.

  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05
  • /
  • 05

цааш үзэх