Хайх

Таны урьд өмнө нь харж байгаагүй Белла Хадид

Таны урьд өмнө нь харж байгаагүй Белла Хадид

Хамгийн тачаангуй зураг авалт

Text: Ө.Тодгэрэл


Белла Хадид Paper сэтгүүлд зориулж нэг хэвийн төрхөө эвдсэн, зоримог төрх гаргасан зураг авалтанд оролцлоо

Загвар өмсөгч Белла Хадидыг бид зөвхөн бор эсвэл хар бараан өнгийн үстэйгээр харж дассан билээ. Тэр төрсөн эгч Жижигийн адил шаргал өнгийн үстэй төрсөн ч загварын салбарт эгчээсээ ялгарч харагдахын тулд үсээ бороор будуулсан байдаг. Харин саяхан тэрээр Paper сэтгүүлийн өвлийн дугаарын зураг авалтанд зориулж дүр төрхөө бүхлээр нь өөрчилжээ. Цагаан-шар үстэй, этгээд будалттай Беллагийн зураг өчигдөр цахим сүлжээгээр тархаж, олныг алмайруулаад авсан юм. Загвар өмсөгчийн хамгийн үнэнч шүтэн бишрэгчид хүртэл түүнийг анх хараад таниагүй байна.

Таны урьд өмнө нь харж байгаагүй Белла Хадид (фото 1)

Дуучин Кристина Агилерагийн хэв маягийг агуулсан Paper сэтгүүлийн зураг авалт маш халуухан болсон харагдана. Үсээ арагш самнаж, нүдээ ногоон өнгийн смоки будалтаар будаж, хөмсгөө бүдгэрүүлж, уруул дээрээ гялалзсан шигтгээ наасан Белла хагас гэрэлтэх даашинз өмссөнөөр өөртөө итгэлтэйгээр зургаа даруулжээ. Тэр мөн зарим зурагнууд дээр хар өнгийн хүрмийг дангаар нь өмсөж, хагас нүцгэлсэн байлаа.

Таны урьд өмнө нь харж байгаагүй Белла Хадид (фото 2)

"Хүмүүс намайг огтхон ч инээдэггүй, эсвэл өөрийн гэсэн зан чанаргүй гэж шүүмжилдэг" хэмээн Белла Хадид шинэхэн зураг авалтын талаар Paper сэтгүүлд ярьсан байна. Магадгүй үүгээрээ Белла уламжлалт дүр төрхөө эвдэж, өөрийгөө шинэ өнцгөөс харуулахыг хүссэн байх.

цааш үзэх