Хайх

Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт

Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт

Text: Buro.Mongolia

Өнгөрөгч Мягмар гарагт буюу аравдугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотын DGA театрт Диана гүнжийн түүхийг өгүүлэх “Spencer” киноны нээлт болсон билээ. Найруулагч Пабло Ларраины энэхүү бүтээлийн нээлтийн улаан хивсний ёслолд ганцхан Их Британийн ч гэлтгүй дэлхийн ард түмний хайртай гүнжийн дүрийг бүтээсэн жүжигчин Кристен Стюартаас гадна ханхүү Чарьлзийн дүрд тоглосон Жек Фартинг, Эмма Робертс, Адриана Лима, Эшли Бенсон болон бусад алдар хүнтэй зочид хуран цугларчээ.

Кристен Стюарт үдшийн гоёлоороо Chanel загварын ордны 2021 оны намрын кутюр цуглуулгад багтсан топ, юбканы хослолыг сонгосон байна. Арга хэмжээний дресс код хар өнгийн төрх байсан тул тэрээр гоо сайхны төрхөө ч мөн хар өнгийн маникюр болон смоки будалтаар бүрдүүлсэн байлаа. Харин Жек Фартинг классик тейлор хослол өмсжээ.

"Spencer" киноны үйл явдалд леди Дигийн 30 настай үе гарах юм. Тухайн үед тэрээр ханхүү Чарльзтай харилцаагаа дуусгахыг шийддэг билээ.

Киноны дэлхийн нээлт энэ сарын 30-ны өдөр товлогдсон бөгөөд арваннэгдүгээр сарын 5-нд үзэгчдийн хүртээл болох юм. “Spencer” киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 1)
Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 2)
Жек Фартинг
Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 3)
Адриана Лима
Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 4)
Мария Бакалова
Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 5)
Эмма Робертс
Улаан хивс: Диана гүнжийн түүхээс сэдэвлэсэн “Spencer” киноны нээлт (фото 6)
Эшли Бенсон

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх