Хайх

Диана гүнжийн түүхийг өгүүлэх \"Spencer\" киноны албан ёсны трейлэр цацагдлаа

Диана гүнжийн түүхийг өгүүлэх "Spencer" киноны албан ёсны трейлэр цацагдлаа

Text: Buro.Mongolia


Диана гүнж болон түүний эмгэнэлт амьдралын түүхийг өгүүлдэг олон бүтээл бий. Эдгээрээс хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны арваннэгдүгээр сард дөрөвдүгээр улирал нь цацагдсан "The Crown" кинонд Дианагийн дүрийг жүжигчин Эмма Коррин бүтээсэн байдаг. Тэгвэл гүнжийн дундаршгүй, сонирхолтой түүхийн талаарх удаах дэлгэцийн бүтээл найруулагч Пабло Ларраин, жүжигчин Кристен Стюартын хамт 2021 оны арванэгдүгээр сарын 5-ны өдөр үзэгчдийн хүртээл болох ба нэг хоногийн өмнө бүтээлийн албан ёсны трейлэр цацагдлаа.

Spencer кинонд юу өгүүлэх вэ?

Уг кинонд Диана гүнжийн Sandringham ордондоо өнгөрүүлсэн гурван хоногийг өгүүлэх болно. Яг л тэрхүү газарт Диана ханхүү Чарьлзаас салах шийдвэрийг гаргасан байдаг. "Диана болон ханхүү Чарьлзийн харилцаа аль хэдийнээ хөрсөн байх болно. Хосуудын салалт, харилцааны талаар цуу яриа тархсан байх ч Sandringham ордонд хооллож, ан гөрөө хийн бүх зүйл урьдынх шигээ тайван үргэлжилнэ. Гэсэн ч Диана гүнж энэ жил нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байгаа" хэмээн киноны алба зохиолын багахан хэсгээс дурдсан юм.

Ямар жүжигчид дүр бүтээх вэ?

Дианагийн дүрийг Кристен Стюарт бүтээж ханхүү Чарьлзийн дүрд Английн жүжигчин Жек Фартинг тоглох юм. Мөн Тимоти Сполл (ханхүү Филлип), Ольга Хельсинг (Йоркийн гүнгийн авхай Сара), Томас Даглас (Диана гүнжийн аав Жон Спенсер), Матиас Волковски (ханхүү Эдуард) нар болон бусад жүжигчид «Spencer» кинонд тоглох нь батлагджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх