Хайх

Vans брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

Vans брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

Text: Э.Цовоо


Скейт соёлын салшгүй нэг хэсэг болсон Vans брэнд дуучин SZA-тай олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлалаа. Тэрээр тус брэндийн шинэ бүтээлч удирдагч буюу Artistic Director-ийн үүргийг гүйцэтгэж, ирээдүйн кампанит ажлууд болон онцгой коллекцуудыг хамтран бүтээх юм.

Vans брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ (фото 1)

Энэ талаар SZA “Би олон жилийн турш Knu Skools болон Vans брэндийн бусад загваруудыг өмсөж ирсэн. Vans үргэлж миний үнэт зүйлтэй нийцдэг философитой байсан. Бүтээлч удирдагчийн хувьд миний гол зорилго бол баяр баясгалан, нийгэмлэг, бүтээлч байдал, загварын холбоог Vans-ийн загваруудаар дамжуулан харуулах” хэмээжээ.

Vans брэнд нь зөвхөн скейтбордын ертөнцийн бэлгэ тэмдэг төдийгүй хөгжмийн салбарт ч чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Мөн SZA өмнө нь Crocs брэндтэй хамтран гоёмсог загваруудыг гаргаж байсан туршлагатай. Ийнхүү энэ удаагийн тэдний хамтын ажиллагаа нь Vans-ийн чөлөөт, залуу сэтгэлгээ SZA-гийн өвөрмөц урлагийн ертөнцтэй огтлолцож, улмаар Off the Wall-ийн шинэ бүлэг эхэлж байна.  

Vans брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх