Хайх

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

Аравдугаар сарын 3-нд цацагдана

Text: Ц. Усанболор


Дуучин Тейлор Свифт шинэ цомгийнхоо талаар албан ёсоор мэдээлэл хийлээ. The Life of a Showgirl нэртэй энэхүү цомог нь 12 дуунаас бүрдэх бөгөөд нэмэлтээр өөр уран бүтээл орохгүй гэнэ. Учир нь дуунуудын тоог өөрчлөх нь бүтээлийн цогц байдал, агуулгыг алдагдуулна хэмээн тэрээр хэлжээ.

Тейлор цомгийн ажлаа Eras Tour аялан тоглолтын үеэр хийсэн ба түүний Bad Blood, Shake It Off зэрэг хит уран бүтээлүүдэд хамтран ажиллаж байсан продюсерүүд болох Макс Мартин, Шеллбэк нар ажилласан байна. Харин гэрэл зурагчин Мерт Алас, Маркус Пигготт нар цомгийн дөрвөн өөр сэдэв бүхий хавтасны зургийн ажлыг гүйцэтгэжээ. Шинэ цомгийн албан ёсны нээлт 2025 оны аравдугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна. 

Тейлор Свифт шинэ цомгийн The Life of a Showgirl гэх нэрийг өөрийн найз залуу Трэвис Келсигийн хэлсэн “Тейлор бол жинхэнэ шоу охин. Тэр аялан тоглолт хийж байхдаа ч цомгоо бичдэг” гэж хэлсэн үгнээс санаа авсан хэмээжээ. Дашрамд дурдахад, Тейлор Свифт нь Грэмми наадамд нийт 52 удаа нэр дэвшиж, 14 удаа хүртсэн амжилттай уран бүтээлч юм. The Life of a Showgirl нь түүний The Tortured Poets Department цомгийн дараах 12 дахь студийн цомог болж буй нь энэ билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх