Хайх

Yoox Net-a-Porter Group одооноос Dolce & Gabbana брэндийн бүтээгдэхүүнийг борлуулахгүй

Yoox Net-a-Porter Group одооноос Dolce & Gabbana брэндийн бүтээгдэхүүнийг борлуулахгүй

Хятад улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд ч бас ийм шийдвэр гаргажээ

Text: Бюро 24/7


Net-A-Porter, Mr Porter ба Yoox онлайн дэлгүүрүүдийг эзэмшдэг Yoox Net-a-Porter Group одооноос Dolce & Gabbana брэндийн бүтээгдэхүүнийг дахин худалдаалахгүй төдийгүй өмнө санал болгож байсан бүх барааг татан буулгахаар болжээ. Энэхүү шийдвэр нь Dolce & Gabbana арьс өнгөөр ялгаварласан үзэлд буруутгагдаж буйтай холбоотой юм. Тодруулбал брэндийн сүүлд гаргасан сурталчилгаанд модель бүсгүй итали хоолыг савхаар идэж байсан ба үүний дараагаар брэндийн үүсгэн байгуулагч Стефано Габбана Хятад улсыг доромжилсон чат дэлгэгдсэн билээ. Гэхдээ дизайнер түүний олон нийтийн сүлжээг хакердсан хэмээн мэдэгдээд байгаа юм.

Энэ шуугианы улмаас Dolce & Gabbana Шанхайд зохиох гэж байсан шоугаа цуцлахад хүрч, Alibaba, Yangmatou, Kaola, JD, Secoo, VIPshop ба Netease гэх Хятадын онлайн дэлгүүрүүд брэндийг төлөөлөхөөс татгалзсан билээ. Харин брэндийн Хятад улс дахь бүтикүүдийг цагдаагийн албаныхан хамгаалалтад авч, аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх