Хайх

Dolce & Gabbana брэнд арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж Хятад дахь загварын шоугаа цуцаллаа

Dolce & Gabbana брэнд арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж Хятад дахь загварын шоугаа цуцаллаа

Шоу өчигдөр зохиогдохоор товлогдсон байжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Италийн Dolce & Gabbana загварын ордон Шанхай хотод #DGTheGreatShow нэртэй загварын шоугаа өчигдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч маш ноцтой шалтгааны улмаас цуцалсан байна. Тодруулбал тус брэнд  #DGLovesChina гэх сурталчилгаа цацсанаар арьс өнгөөр ялгаварлах үзэлд буруутгагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Хүмүүсийн дургүйцлийг хүргээд байгаа энэхүү сурталчилгаанд нэгэн Ази модель спагетти, пицца, каноли зэрэг Итали үндэсний хоолнуудыг савх ашиглан идэхийг хичээж буйгаар үзүүлдэг. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үүнийг хэт хэвшмэл ойлголт дээр тулгуурласан, Хятадын ард түмнийг доромжилсон үйлдэл хэмээн үзэж тус брэндийг бойкотлохыг уриалжээ.

 

 

 

Мөн үүнээс гадна дизайнер Стефано Габбана Хятад улсыг доромжилж байгаа чатыг Diet Prada гэх Instagram хуудас скриншот хийн нийтэлсэн байна. Харин үүний дараахан дизайнер түүний албан ёсны хуудас хакердуулсан хэмээн мэдэгдэл гаргаад байгаа юм. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх