Хайх

Zara брэндийг хуулбарын хэрэгт буруутгасан зураачид тус компаний зүгээс хариулт өгсөн байна

Zara брэндийг хуулбарын хэрэгт буруутгасан зураачид тус компаний зүгээс хариулт өгсөн байна

Шудрага ёс яллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Zara брэндийн толгой компани болох Inditex зураач Тьюздей Бассенд маш эелдгээр хариулт өгч, асуудлыг шийдвэрлэхээ амлалаа

Хоёр хоногийн өмнө бид бие даасан уран бүтээлч Тьюздэй Бассен ба масс зах зээлийн Zara брэндийн хооронд болсон зөрчилдөөний талаар мэдээллэж байсан. Дахин сануулахад Бассен тус компанийг өөрийнх нь бүтээлүүдийг хуулбарласан гэж буруутгасан бөгөөд үүнийг батлах материалуудыг ч дэлгэсэн юм. Тэгвэл испаний бэлэн хувцасны Zara брэндийн төлөөлөгчид хариу мэдэгдэл хийжээ.

"Inditex компани зураач ба дизайнер бүрийн хувийн уран бүтээлийг хүндэлдэг бөгөөд оюуны өмчийн эрхийн асуудлыг маш ноцтой хүлээж авдаг. Тьюздей Бассен өөрийн зурсан зургууд болон бидний дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа зарим нэг хувцаснууд дээрх хатгамлуудын хооронд ижил төстэй зүйл байгааг онцолсон. Бид түүний өмгөөлөгчтэй холбогдсон байгаа. Бид энэ хэрэгт нэн даруй мөрдлөгө эхлүүлж, тухайн хувцаснуудыг худалдаалахыг зогсоосон. Inditex компаний хуулийн алба бүх зүйлийг тодруулж, аль болох хурдан энэ хэргийг шийдвэрлэхийн тулд Тьюздей Бассены өмгөөлөгчтэй холбогдсон байгаа" гэж Zara брэндийн төлөөлөгчид мэдэгдэл хийжээ.

Энэ хэрэг хэрхэн эцэслэх болон цаашид шүүх хурал болох үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Бид нөхцөл байдлыг ажиглаж, үйл явдлын талаар мэдээлэл хүргэсээр байх болно.

 

цааш үзэх