Хайх

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ?

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ?

Загвар болон эерэг уур амьсгалаар дүүрэн өдөр

Text: Buro.Mongolia


Хоёр долоо хоногийн өмнө болсон үймээн самууны улмаас үүдэлтэй дээд зэргийн харуул хамгаалалт, цар тахлын эрин үеийн сэрэмжтэй хандлага, ердийнхөөс хэд дахин цөөн оролцогч гээд Жозеф Робинет Байден болон Камала Харрис нарын тангараг өргөх ёслол нэлээд уламжлалт бус нөхцөл байдалд болж өнгөрлөө. Гэсэн ч энэ нь цар тахал эхэлснээс хойш Вашингтон хотод болсон хамгийн том арга хэмжээ байсан тул оролцогчид загварын сонголтоо харуулах, загвараар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрдсэн байна. Ингээд Байдены засаг захиргааны анхны өдрийн шилдэг загварын төрхүүдийг, мөн тэдгээр төрхүүд ямар утга учиртай байсныг хамтдаа харцгаая.

Жо Байден болон Жилл Байден

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 1)

Тангараг өргөх өдрийн өглөө сүмийн ёслолд оролцохдоо, мөн албан ёсны ёслолын үеэр Жо Байден алдарт Америкийн дизайнер Ralph Lauren-ы захиалгаар хийгдсэн хөх цэнхэр өнгийн хослол өмссөн байлаа. Дизайнер ерөнхийлөгчид зориулан хослол, зангиа, пальто, мөн пальтотой ижил материалтай амны хаалтыг урлаж өгчээ.

Харин тэргүүн хатагтай Жилл Байден Alexandra O'Neill брэндийн далайн цэнхэр өнгийн ноосон материалтай твид пальто болон ижил өнгө, материалтай даашинзыг өмссөн байлаа. Тус брэнд нь байгаль дэлхий дээрх хог хаягдлыг багасгах үүднээс загваруудаа зөвхөн захиалгаар хийдэг байна.

Камала Харрис болон Дуглас Эмхофф

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 2)

АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны африк гаралтай, анхны ази гаралтай дэд ерөнхийлөгч болсон Камала Харрис Америкийн шинээр гарч ирж буй дизайнер Christopher John Rogers-ийн хөх ягаан өнгөтэй пальто болон даашинз өмссөн байлаа. Харин түүний нөхөр Дуглас Эмхофф Ralph Lauren-ы хослолыг сонгожээ.

Хиллари Клинтон

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 3)

Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон хөх ягаан өнгийг сонголоо. Тэрээр 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдал хүлээхдээ ч мөн энэ өнгөөр хувцаслаж байсан нь түүхэнд тэгш эрхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийн дуртай өнгө гэх ач холбогдолтой байдаг.

Мишель Обама

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 4)

Тэргүүн хатагтай асан Мишель Обама ч мөн дээрх утга агуулгыг илэрхийлэх нил ягаан өнгөөр бүхэлдээ хувцаслаж, ингэхдээ Sergio Hudson дизайнерын намар-өвөл 2020 цуглуулгад багтсан свитер, өмд, бүс болон ноолууран пальтогоор гоёжээ.

Конгрессын төлөөлөгч Барбара Ли

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 5)

Калифорнийн ардчилсан намын гишүүн, Харрисын ойрын холбоотон Барбара Ли энэхүү түүхэн өдөр 1972 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны африк гаралтай эмэгтэйгээр тодорсон Ширли Чишолмийн эзэмшилд байсан сувдан хүзүүний зүүлтээр гоёсон байлаа. Харрис ч мөн сувдыг африк гарал угсаатай түүхэн холбоотой хэмээн өдөр тутамдаа зүүх дуртай билээ.

Леди Гага

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 6)

Оскарын шагналтан Леди Гага энх тайвны бэлгэдэл болох алтан тагтаагаар чимэглэгдсэн Schiaparelli брэндийн даашинз өмсөн төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр мөн Капитолд хүрэлцэн ирэхдээ Alaïa брэндийн амны хаалт болон пальто өмссөн байлаа.

Женнифер Лопес

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 7)

Тангараг өргөх ёслолын үеэр "This Land Is Your Land" (Энэ бол чиний газар нутаг) болон "America the Beautiful" (Үзэсгэлэнт Америк улс) гэх бүтээлүүдийг хүргэсэн дуучин Женнифер Лопес мөн л тэгш эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн бэлгэдэл өнгө болох цагаан өнгийг сонгон Chanel брэндээр бүхэлдээ хувцасласан байгаа.

Аманда Горман

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 8)

Тангараг өргөх ёслолд уригдсан түүхэн дэх хамгийн залуу яруу найрагч болоод буй Аманда Горман "The Hill We Climb" нэртэй шүлгээ уншихдаа гоёмсог улаан толгойн чимэглэл болон шар пальто өмссөн байсан нь хоёулаа Prada брэндийнх байжээ.

Берни Сандерс

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 9)

Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс мужаа төлөөлөн ёслолд оролцохдоо Burton брэндийн куртка болон гараар нэхсэн ноосон бээлий өмсөн гараа дулаан байлгасан нь хамгийн өхөөрдөм мөч байлаа. Түүний бээлийг Жен Эллис гэх багш эмэгтэй хоёр гаруй жилийн өмнө дахин боловсруулсан хуванцар болон ноосон свитерээр хийсэн бөгөөд хэзээ ч уулзаж үзээгүй Берни-д өөрийн хүндэтгэлийг үзүүлэх үүднээс бэлэг болгон илгээж байсныг сенатч ийнхүү өмссөн байжээ.

Элла Эмхофф

Жо Байдены тангараг өргөх ёслол дээрх загварын төрхүүд ямар утга учиртай байсан бэ? (фото 10)

Харрисын дагавар охин, Parsons их сургуулийн оюутан Элла эмхофф Miu Miu брэндийн гялтганасан чимэглэлтэй, дөрвөлжин хээтэй пальто болон Batsheva брэндийн даашинз өмссөн байсан нь маш загварлаг, авангард хэв маягтай сонголт болж, олны дунд шуугиан дэгдээгээд байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх