Хайх

Instagram-д дагах хэрэгтэй Солонгосын арван It girl

Instagram-д дагах хэрэгтэй Солонгосын арван It girl

Солонгос хэв маяг

Text: Ө.Тодгэрэл


Кино урлаг, дуу хөгжим, загвар ба гоо сайхны салбараараа дэлхийд алдаршсан Солонгос улсад олон үзэсгэлэнтэй бүсгүй бий. Тэр дундаас ямар бүсгүйчүүд одоогийн байдлаар "It girls" тодотголыг хүртэж байгааг бид судалж, Instagram хуудаснуудыг нь жагсааж бичлээ. Өөрийн Instagram хуудсаа хамгийн загварлаг, орчин үеийн, өвөрмөц хувцаслалт, нүүр будалт ба үс засалтын санаануудаар дүүргэхийг хүсч байвал доорх охидыг дагаарай.

1. @Mulbada

"Time to wander" нэртэй загварын блогийн үүсгэн байгуулагч, Солонгосын Unbutton маркийн албан ёсны нүүр царай Мулбада гэх энэхүү загварлаг бүсгүй өөрийн Instagram хуудаснаа панк хэв маягтай төгс хувцаслалтууд болон хэний ч урьд өмнө харж байгаагүй этгээд хумсны будалтууд нийтэлдэг. Түүний дахин давтагдашгүй стиль танд гарцаагүй таалагдана.

 

 

2. @Ireneisgood

Хэрвээ та солонгосын урлаг, загварын ертөнцийг сонирхдог бол Айрин Кимийн талаар аль хэдийнэ дуулсан байх. Instagram-д 828,000 дагагчтай энэхүү загварлаг бүсгүй олон улсын хэмжээнд танигдаж чадсан солонгосын цөөн алдартнуудын нэг юм. Одоогийн байдлаар тэр Estée Lauder компанийн албан ёсны нүүр царайгаар ажиллаж байгаа.

 

 

3. @Est_lyu

Энэхүү "It girl" нь анх өөрийн YouTube гоо сайхны бичлэгүүдээрээ алдаршсан юм. Түүний Instagram хуудас ч бас олонд танигдаад амжсан тул @est_lyu-г дагаж, Солонгост тренд болж буй нүүр будалт ба үс засалтын санаануудыг олж аваарай.

 

4. @Vastcharm

Өхөөрдөм богино үстэй, мөрөөдлийн гэмээр төгс галбиртай, этгээд стильтэй Жү И На Жин бол Солонгосын Mominique брэндийн дизайнер юм. Хэрвээ та минимал хэв маягтай солонгос хувцаслалтад дуртай бол түүний хуудсыг сонирхоод үзээрэй.

 

 

5. @Chaelincl

К-Поп ертөнцийн хамгийн загварлаг, алдартай, сахилгагүй бүсгүйгээр нэрлэгддэг CL-ийг танихгүй хүн гэж үгүй биз ээ. Түүний загварын хэв маяг танд өдөр тутмын хувцаслалтын олон өвөрмөц санаа өгөх болно.

 

#99%is

A photo posted by CL (@chaelincl) on

 

6. @Ponysmakeup

Pony гэх нэрээрээ шүтэн бишрэгчиддээ танигдсан Парк Хи Мин солонгосын хамгийн алдартай нүүр хувиргагчдын нэг юм. Instagram-д 3 сая дагагчтай Pony олон гоо сайхны брэндтэй хамтарч байсан туршлагатай бөгөөд өөрийн хуудаснаа гайхамшигтай нүүр будалтуудыг тогтмол нийтэлдэг байгаа.

 

A photo posted by PONY 포니 (@ponysmakeup) on

 

7. @Heybiblee

Анх моделийн дүрээр загварын ертөнцийг байлдан дагуулж байсан И Сун Кюн одоогийн байдлаар тун амжилттай жүжигчний карьер хийж байна. Дуртай цувралуудынхаа жүжигчдийг болон өхөөрдөм хувцаслалтын санаануудыг харахыг хүсвэл дөрвөн сая дагагчтай түүнийг анхааралдаа аваарай.

 

A photo posted by 이성경 (@heybiblee) on

 

8. @Soojmooj

Со Жү Паркийг та магадгүй дэлхийн алдартай брэндийн загварын тайз эсвэл шинэхэн сурталчилгааны зургуудаас харж байсан байх. L'Oréal Paris, Redken Extreme ба Chanel брэндүүдтэй гэрээтэй ажилладаг түүний цагаан шар үс ба ямар нэгэн хичээл зүтгэл гаргаагүй, cool стиль таны Instagram feed-ийг өдөр бүр чимэх болно.

 

A photo posted by Soo Joo (@soojmooj) on

 

9. @Yonipai

Сөүлд үйл ажиллагаагаа явуулдаг Steve J and Yoni P маркийн дизайнер Юни Пай нь өөрийн Instagram хуудаснаа шинэ цуглуулгынхаа cool зураг авалтууд, блоггер Эйми Сүнтэй хамтарсан төслүүд, хувцаслалтын санаанууд болон солонгосчуудын өдөр тутмын амьдралыг харуулсан сонирхолтой зургууд нийтэлдэг.

 

A photo posted by Yoni Pai (@yonipai) on

 

10. @Stephanielee199

Big Bang, 2NE1 гэх зэрэг алдарт хамтлагуудыг хариуцдаг YG Entertainment группын загварын агентлагтай гэрээ хийсэн 22 настай энэхүү үзэсгэлэнт бүсгүйн алдар нэр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

 

 

цааш үзэх